Дэд гарчиг
Скафо (Scapho)
Novartis pharma Stein AG
- Эмийн хэлбэр
- Тарилгын нунтаг
- Олон улсын нэршил
- Секукинумаб (Secukinumab)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
150 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хөрзөнт хэлбэрийн псориаз:
- Скафо нь бусад системийн эмчилгээ болох , болон -д хариу үзүүлэхгүй эсвэл эсрэг заалттай эсвэл эдгээр эмчилгээнд тэсвэргүй, 6 ба түүнээс дээш насны өвчтөнд дунд болон хүнд хэлбэрийн хөрзөнт хэлбэрийн псориазын эмчилгээнд, хэрэглэх заалттай.
- Псориазын артрит (псориазын үе мөчний хэлбэр):
- Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй псориазын артритын эмчилгээнд хэрэглэх заалттай. Скафо-г дангаар эсвэл метотрексаттай цуг хэрэглэх боломжтой.
- Радиограф шинжилгээнд өөрчлөлттэй эсвэл өөрчлөлтгүй аксиал спондилоартрит (нуруу цээж аарцаг гэх аксиал араг ясны спондилоартрит)
- Барьцалдаат спондилит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
- Скафо нь насанд хүрэгчдэд идэвхтэй барьцалдаат спондилитын эмчилгээнд хэрэглэх заалттай.
- Радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал спондилоартрит/радиограф шинжилгээнд өөрчлөлттэй аксиал спондилоартрит
- Скафо нь насанд хүрэгчдэд радиограф шинжилгээнд өөрчлөлтгүй аксиал, үрэвслийн шинж тэмдэг бодитой илэрч буй, идэвхтэй спондилоартритын эмчилгээнд хэрэглэх заалттай.
- Өсвөр үеийнхний артрит
- Энтезит-холбоот артрит
- Скафо-г идэвхтэй хэлбэрийн энтезит-холбоот артритийн эмчилгээнд 2 ба түүнээс дээш насны эмчлүүлэгчидэд хэрэглэх заалттай.
- Хүүхдийн псориазын артрит
- Скафо-г идэвхтэй хэлбэрийн хүүхдийн псориазын артритийн эмчилгээнд 2 ба түүнээс дээш насны эмчлүүлэгчидэд хэрэглэх заалттай.
- Идээт гидраденит (hidradenitis suppurativa)
- Скафо нь насанд хүрэгчдэд дунд болон хүнд зэргийн идээт гидраденитийн (acne inversa) эмчилгээнд хэрэглэх заалттай.
- Үйлчлэгч бодис эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшлийн ноцтой урвал үзүүлж буй тохиолдолд хэрэглэхийг хориглоно (ТАНИЛЦУУЛАГА БОЛОН НАЙРЛАГА, АНХААРУУЛГА БОЛОН БОЛГООМЖЛОЛ болон ЭМИЙН ГАЖ УРВАЛУУД хэсгийг харна уу).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хайрст үлд (Psoriasis)
Арьс, хумс, мөн үе мөчийг хэсэгчлэн дархлааны урвалын оролцоотойгоор үрэвсүүлдэг, ингэхдээ ялангуяа тохой, өвдөг зэрэг тэнийлгэгч гадаргуу болон үст хэсэгт зах ирмэг нь эрүүл арьснаасаа тод хязгаарлагдсан улайлт-хайрст (Eng.: erythematosquamous) бүхий толбот өөрчлөлтүүдийг (франц: plaque) үүсгэдэг онцлогтой өвчин бөгөөд амь насанд шууд аюул учруулдаггүй, өөрөөр хэлбэл хоргүй ба өвчин үүсч даамжрахад удамшлийн урьдчилсан нөхцөл байдал нөлөөтэй, архаг дахилтат явцтай өвчин юм.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Эм
Метотрексат (Methotrexate)
Хавдрын эсрэг эм › Фолийн хүчлийн аналог · Дархлаа дарангуйлах эм › Дархлаа дарангуйлах бусад эм
PUVA
Psoralen plus UV-A (псорален + хэт ягаан туяа А) - Гэрэлд мэдрэгжүүлэгч псорален бэлдмэлийг хэрэглэсний дараа арьсыг UV-A туяагаар шарах гэрэл эмчилгээний арга.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Идиопатик
Шалтгаан нь тодорхойгүй (өвчин, эмгэгийн тухайд).
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.