Агуулга руу шилжих

Гишүүнчлэл

  1. 1. Багц
  2. 2. Бүртгэл
  3. 3. Төлбөр
  4. 4. Идэвхжсэн

Алхам 1/2

  1. Бүртгэл
  2. Таны тухай
Хүйс

Дор хаяж 8 тэмдэгт.

Нөхцөл зөвшөөрөх

Үйлчилгээний нөхцөл

www.ErdeMed.com платформд нэвтэрч, ашигласнаар та энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан бүх заалтыг зөвшөөрч, даган мөрдөх үүрэг хүлээнэ. Үйлчилгээний нөхцөлд тусгагдсан таны эрх, үүргийг хөндөх үг өгүүлбэр бүрийг анхааралтай уншиж танилцана уу. Хэрэв та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол сайтаар үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй. Бид үйлчилгээний нөхцөлийг хөгжлийн явцад өөрчлөн шинэчлэх боломжтой тул тухай бүрт танилцаж байхыг зөвлөж байна. Сайтыг үргэлжлүүлэн ашигласнаар та хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үйлчилгээний нөхцөлийг нэмэлт, өөрчлөлтийн хамт хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

ErdeMED нь үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчилсөн он, сар, өдрийг энэхүү нөхцөлийн төгсгөлд тодорхой дурдана.

ErdeMED сайтад байрласан мэдлэг, мэдээллийг зөвхөн сургалт, лавлах зорилгоор ашиглах бөгөөд мэргэжлийн бус хүн дур мэдэн өөрийгөө оношлох, эмчлэхийг хориглоно. Түүнээс үүдсэн хариуцлагыг бид хүлээхгүй.

Гишүүнчлэл

  1. ErdeMED платформд байршуулсан мэдээлэлтэй хэрэглэгч авсан багцын төрлөөс хамаарч хэсэгчлэн танилцах боломжтой бөгөөд заавал бүртгэлээрээ нэвтрэх шаардлагатай.
  2. Бүртгүүлэх нь үнэгүй бөгөөд заавал багцын үйлчилгээ авахыг шаардахгүй. Багцын үйлчилгээ аваагүй хэрэглэгч үнэгүй контентыг үзэх боломжтой.
  3. ErdeMED цахим хуудасны үйлчилгээг ашиглахын тулд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс гадна та хуулийн өмнө хариуцлага хүлээх насанд буюу 18 нас хүрсэн байх шаардлагатай.
  4. “Бүртгүүлэх” хэсэгт шаардлагатай мэдээллээ (овог, нэр, имэйл хаяг, нууц үг, мэргэжил г.м.) үнэн зөв бөглөж бүртгүүлэх ба бүртгэлээ имэйлээр ирэх холбоосоор баталгаажуулна. Таны имэйл хаяг руу гишүүнчлэлийн эрхтэй холбоотой мэдээлэл илгээгдэнэ (зарим тохиолдолд Spam хавтсанд ордгийг анхаарна уу). Таны имэйл хаяг болон утасны дугаарыг бүртгэл, гишүүнчлэл, төлбөр тооцоотой холбоотой мэдэгдэл болон техникийн асуудлыг шийдвэрлэхээс бусад зорилгоор ашиглахгүй. Хэрэглэгчийн нэр нь бусдын нэр төрд халдсан, бүдүүлэг үг хэллэг, доромж утга агуулаагүй байна.
  5. Таны бүртгэл, нууц үг зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд бусдад дамжуулах, ашиглуулах, худалдахыг хориглоно.
  6. Нэг бүртгэлээр нэг зэрэг зөвхөн нэг төхөөрөмж дээр нэвтэрнэ. Өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд өмнөх нэвтрэлт автоматаар дуусах бөгөөд энэ тухай бүртгэлтэй имэйл хаяг руу мэдэгдэл илгээнэ.
  7. Та өөрийн бүртгэл, нууц үг болон таны эрхээр хийгдэх аливаа үйлдлийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.
  8. Хэрэглэгч ErdeMED-ийн үйлчилгээний журам, гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах, цаашид үйлчилгээ үзүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авч, бүртгэлтэй имэйл хаягаар мэдэгдэнэ. Мөн хэрэглэгч өөрийн ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн, эсвэл платформын агуулгыг зөвшөөрөлгүйгээр цааш тараасан, олшруулсан, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тохиолдолд бид гишүүнчлэлээс хасах эрхтэй бөгөөд хуулийн хариуцлага тооцуулна.

AI асуулт

  1. “AI асуулт” нь гишүүнчлэлтэй хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд хиймэл оюун ухааны тусламжтайгаар ErdeMED-ийн контент, шаардлагатай тохиолдолд олон улсын эмнэлзүйн удирдамжид тулгуурлан хариулт бэлтгэнэ. Удирдамжаас авсан хариултыг тодорхой тэмдэглэж, эх сурвалжийг нь харуулна.
  2. Хариултыг автоматаар үүсгэдэг тул алдаатай, дутуу эсвэл хоцрогдсон байж болно. AI хариулт нь эмчийн үзлэг, мэргэжлийн дүгнэлт, эмнэлзүйн шийдвэрийг орлохгүй. Хэрэглэгч хариултыг эх сурвалжтай нь тулгаж шалгах үүрэгтэй бөгөөд AI хариултад үндэслэн гаргасан шийдвэрийн хариуцлагыг ErdeMED хүлээхгүй.
  3. Хариулт бэлтгэхийн тулд хэрэглэгчийн асуулт болон холбогдох контентын хэсгүүдийг гадны хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулна. Бид үйлчилгээ үзүүлэгчээс эдгээр мэдээллийг зөвхөн хариулт бэлтгэхэд ашиглаж, аюулгүй байдлыг нь хангахыг шаардана.
  4. Асуултад өвчтөний нэр, регистрийн дугаар, утас, хаяг зэрэг хувь хүнийг тодорхойлох мэдээлэл оруулахыг хориглоно.
  5. Үйлчилгээг сайжруулах, урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор асуулт, хариулт болон хэрэглэгчийн үнэлгээг хадгална. Бид нэг хэрэглэгчийн асуултын тоо, давтамжид хязгаар тогтоож болно.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь ErdeMED мэдлэгийн үйлчилгээг хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх бөгөөд арчилгаа, аюулгүй байдлыг хариуцаж, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  2. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг шинэчлэх, сайжруулахын тулд техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт хийх эрхтэй бөгөөд энэ зорилгоор үйлчилгээг түр хугацаагаар зогсоож болно. Энэ тохиолдолд хэрэглэгчдэд имэйлээр эсвэл вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээнд техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлага хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд талуудтай хамтран ажиллана.
  4. Шинэ контентыг олон үе шаттай чанарын хяналттайгаар гаргадаг. Гэсэн хэдий ч ErdeMED платформ нь өгсөн мэдээллийн шинэ, үнэн зөв, бүрэн гүйцэд байдал, чанарын хувьд хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ нь ялангуяа оношилгоо, эмчилгээний удирдамж, эмийн хэрэглээ, хэрэглэх хэлбэр, тунгийн талаарх мэдээлэлд хамаарна. Эмчилгээний зааварт дурдсан худалдааны нэршилтэй бэлдмэл Монгол Улсад зөвшөөрөгдсөн эсэх, тухайн заалтад хэрэглэж болох эсэх асуудалд мөн адил хамаарна.

Төлбөр, тооцоо

  1. Хэрэглэгч үйлчилгээнд байгаа аль нэг багцыг сонгож, qPay-ээр төлбөрөө төлнө. Төлбөр баталгаажмагц ашиглах эрх шууд нээгдэнэ.
  2. Төлбөр баталгаажсаны дараа ашиглах эрхийн мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаяг руу мэдэгдэнэ.
  3. Багцын болон ашиглах эрхийн мэдээлэл хэрэглэгчийн хувийн хэсэгт байршина.
  4. Хүчинтэй гишүүнчлэлтэй үед нэмж авсан багцын хугацаа нь өмнөх хугацаа дууссаны дараа үргэлжилнэ.
  5. Багцын идэвхтэй хугацаа дууссан бол ашиглах эрх автоматаар хаагдах бөгөөд энэ тухай имэйлээр мэдэгдэнэ.
  6. Багцын үнэ нь төгрөгийн ханш, инфляц болон эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно. Үнийн өөрчлөлт аль хэдийн төлсөн хугацаанд нөлөөлөхгүй.

Төлбөрийн буцаалт

  1. Зөвхөн платформоос шалтгаалсан техникийн алдаа, сүлжээний тасалдал зэргээс үүдэн цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд ашиглах гэрээг цуцалж, төлбөрийг буцаан авах боломжтой. Бусад тохиолдолд гэрээг цуцлах боломжгүй.
  2. Хэрэглэгч буцаан олголтын хүсэлтээ зөвхөн тус сайтад бүртгүүлсэн имэйл хаягаасаа info@erdemed.com хаяг руу илгээнэ. Бусад тохиолдолд төлбөрийн буцаан олголт хийгдэхгүй.
  3. Төлбөрийн буцаан олголттой холбоотой банкны шимтгэл, хураамжийг буцаан олгох дүнгээс хасна.
  4. ErdeMED нь таны буцаан олгох төлбөрийг аль болох түргэн шилжүүлэх бөгөөд хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 хоногийн дотор буцаан олгоно.

Оюуны өмчийн тухайд

Платформд байршуулсан мэдээлэл бүгд ErdeMED-ийн өмч бөгөөд ErdeMED нь бүх мэдээлэлтэй холбогдох зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент, худалдааны нууц болон оюуны өмчид хамаарах бусад бүх эрх, захиран зарцуулах эрх, давуу эрхийг эзэмшинэ. ErdeMED-ээс урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр платформын агуулгыг хуулбарлах, хадгалах, нийтлэх, ашиглах, өөрчлөх, тараахыг хатуу хориглоно. Оюуны өмчийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэглэгч ErdeMED платформ дээр өөрийн нийтлэл, контентыг бүтээсэн тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг өөрөө бүрэн хариуцна.

Платформын агуулгыг робот, скрипт болон бусад автомат аргаар татаж авах, хиймэл оюун ухааны загвар сургахад ашиглахыг хориглоно.

Маргаан шийдвэрлэх

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг info@erdemed.com имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
  2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга, тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хууль, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч энэ тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, үйлчилгээг хууль бусаар ашигласан, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан нь тогтоогдвол хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцалж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  4. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, маргааныг талууд эв зүйгээр харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Бусад

Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь ErdeMED цахим хуудсыг (цаашид “платформ” гэнэ) ашиглах, хэрэглэгчээр бүртгүүлэхтэй холбоотойгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэх зорилготой. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн платформын үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ашиглана.

Хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах тухай

Платформыг ашиглах явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд тантай холбогдох мэдээллийг асууна. Хувийн мэдээлэл гэдэг нь таны овог, нэр, утасны дугаар, имэйл хаяг зэрэг таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.

Хэрэглэгч худалдан авсан багцаа буцаасан, эсвэл буруу гүйлгээ хийснээс үүдэн хэрэглэгч рүү төлбөр шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд бид хэрэглэгчийн дансны дугаарыг асууж болно. Бусад тохиолдолд бид таны дансны мэдээллийг асуухгүй бөгөөд ямар ч тохиолдолд нууц үгээ хэлэхийг танаас шаардахгүй. Төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Төлбөр, тооцоо” хэсгээс харна уу.

Үйлдлийн мэдээлэл

Хэрэглэгч платформыг ашиглах үед бид бусад вэб сайтын адил интернет хөтчөөс илгээдэг мэдээллийг (үйлдлийн мэдээлэл буюу log data) бүртгэдэг. Үүнд таны IP хаяг, хөтчийн төрөл, зочилсон хуудасны хаяг, тухайн хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл орно. Үйлдлийн мэдээллийг статистик болон аюулгүй байдлын зорилгоор ашиглана.

Хайлтын үгсийг хэрэглэгчтэй холбохгүйгээр, нэргүйгээр бүртгэж, хайлтыг сайжруулах болон дутуу байгаа сэдвийг тодорхойлоход ашиглана.

Күүки ба хөтчийн санах ой

Нэвтрэлтийг хадгалахын тулд бид шаардлагатай күүки ашиглана. Өнгөний горим, текстийн хэмжээ, сүүлд үзсэн контент, сүүлийн хайлтууд зэрэг тохиргоог зөвхөн таны хөтчид хадгалах бөгөөд манай сервер рүү илгээхгүй.

Аюулгүй байдлын хяналт

Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Платформын бүх холболтыг HTTPS шифрлэлтээр хамгаална. Таны хувийн мэдээллийг боловсруулахад гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардана. Бид системдээ аюулгүй байдлын зохих арга хэмжээг авдаг хэдий ч интернет өөрөө бүрэн баталгаатай орчин биш тул интернетээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд бүрэн баталгаа өгөх боломжгүйг анхаарна уу.

Хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах тохиолдолд гуравдагч этгээдтэй хуваалцаж болно:

  • үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (төлбөр тооцоо боловсруулагч, цахим хуудасны хостинг, имэйл илгээх үйлчилгээ, хөгжүүлэгчид);
  • хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгч, зөвхөн “AI асуулт”-ын хариулт бэлтгэх зорилгоор;
  • таныг хууль зөрчиж байна гэж үзсэн, эсвэл хуулийн дагуу шалгах шаардлага гарсан тохиолдолд холбогдох байгууллагууд (тухайлбал хууль сахиулах байгууллага);
  • таны зөвшөөрлөөр бусад гуравдагч этгээд.

Нууцлалын бодлогыг зөрчих

Хувийн мэдээллийг буруугаар ашиглах нь энэхүү нууцлалын бодлого болон хуулийг зөрчсөн үйлдэл юм. Та платформоос олж авах боломжтой аливаа хувийн мэдээллийг буруугаар ашиглахгүй, робот болон бусад автомат скрипт, кодоор олж авахгүй байхыг зөвшөөрнө. Хэрэв таныг энэхүү нууцлалын бодлогыг зөрчсөн гэж үзвэл бид платформд хандах эрхийг тань урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй.

Журамд өөрчлөлт оруулах тухай

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийн нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд байнга сайжруулж байна. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд доор заасан шинэчилсэн өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш платформыг ашигласнаар та шинэчилсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Иймд журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

Платформыг ашигласнаар та манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн өдрөөс хойш платформыг ашигласнаар өөрчлөгдсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Шинэчилсэн өдөр: 2020.10.01, 2021.11.04, 2022.12.19, 2023.10.16, 2024.12.09, 2026.10.06

Захиалга

Багц солих

1 сар гишүүнчлэл

Сард 29,990 ₮

Бүх Clinic контент · Эмийн бүрэн мэдээлэл · Бүх тооцоолуур

29,990 ₮

Дүн
29,990 ₮
Нийт
29,990 ₮