Зитролин (Zitrolin)
PT Otto Pharmaceutical industries
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй каплет
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 6 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Ууж хэрэглэх: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн болон дунд зэргийн дараах халдваруудын (уушгины үрэвсэл: Анхааруулга гэсэн хэсгийг үз) эмчилгээнд:
- Амьсгалын доод замын халдвар: HaemophilusinfluenzaeMoraxella catarrhalisболон Streptococcus pneumoniae-р үүсгэгдсэнуушгины архаг бөглөрөлт өвчний бактерийн шалтгаантай сэдрэл. Амбулаториор ууж эмчлүүлэх боломжтой Streptococcus pneumoniaэсвэл Haemophilusinfluenzae-р үүсгэгдсэн хөнгөн явцтай эмнэлгийн бус уушигны үрэвсэл
- Амьсгалын дээд замын халдвар: Стрептококкын шалтгаант залгиурын үрэвсэл/гүйлсэн булчирхайн үрэвсэл:Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн цочмог явцтай залгиурын үрэвсэл/гүйлсэн булчирхайн үрэвслийн эхний эгнээний эмчилгээ хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд
- Арьс болон арьсны бүтцийн халдвар: Staphylococcus aureus, Streptococcus pyogenesэсвэлStreptococcus agalactiae-р үүсгэгдсэн арьс болон арьсны бүтцийнхүндрэлгүй халдварууд. Буглаанд ихэвчлэн мэс заслын аргаар дренаж тавих шаардлага гардаг.
- Бэлгийн замын халдварт өвчнүүд: Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн гонококкын бус гаралтайшээсний сүвийн үрэвсэл болон умайн хүзүүний үрэвсэл.
- Азитромициныг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд заг хүйтэн болон тэмбүү бүрэн эмчлэгдэнэ гэж найдах хэрэггүй. Гонококкын бус гаралтай шээсний сүвийн үрэвслийг эмчлэх зорилгоор бактерийн эсрэг бэлдмэлүүдийг өндөр тунгаар богино хугацаагаар хэрэглэхэд далд явцтай заг хүйтэн болон тэмбүүгийн шинж тэмдгүүдийг далдлах болон хойшлуулж болно. Бэлгийн замаар халдварласан шээсний сүвийн үрэвсэл болон умайн хүзүүний үрэвсэлтэй өвчтөнүүдэд оношилгооны явцад тэмбүүгийн серологийн сорил болон заг хүйтэн өвчний зохих өсгөврийн шинжилгээг хийххэрэгтэй. Хэрэв халдвар илэрвэл сорилуудын дагуу зохих бактерийн эсрэг эмчилгээг эхлэх нь зүйтэй. Эмчилгээнээс өмнө үүсгэгчийг тодорхойлох, үүсгэгчийн азитромицинд мэдрэг эсэхийг тогтоох зохих өсгөврийн болон мэдрэг чанарын шинжилгээ хийх хэрэгтэй. Эдгээр сорил шинжилгээний үр дүн мэдэгдэхээс өмнө азитромицины эмчилгээг эхэлж болох ба үр дүн гарсны дараа бактерийн эсрэг эмчилгээг түүний дагуу тохируулах хэрэгтэй.
Эсрэг заалт
- Азитромицинэритромицинмакролид эсвэл кетолидын бүлгийн антибиотикууд болон зитролины аль нэг туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.