Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)

    Үндсэн хам шинжүүд, Хэвлийн хөндийн мэс засал

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Хэвлийн цочмог өвдөлтийн үед авах эхний арга хэмжээ бол амин үзүүлэлтүүдийг үзэж, түргэн шуурхай бодит үзлэг хийж, зохих тохирсон оношилгоо шинжилгээнүүдийг (ж.нь, хэвлийн хөндийн хэт авиа, рентген) цаг алдалгүй хийх замаар амь насанд аюултай шалтгаануудыг

    нэн даруй үнэлэх явдал юм.

    Яаралтай авах арга хэмжээ нь өвчтөний хурц байдал, хэвлийн хөндийн зарим цочмог эмгэгийн өндөр эрсдэлтэй хүн ам зүйн байдал зэргээс хамаарна. Хүнд өвчтэй өвчтөнүүдийг тогтворжуулж байгаад зэрэгцүүлэн үнэлэх шаардлагатай.

    Эхэн үеийн менежмент

    • ABCDE үнэлгээ
      • Гемодинамикийг тогтворжуулах
      • Захын судсанд хүрц (уян зүү) тавих
      • Судсаар шингэн сэлбэх
      • Хэвлийн өвдөлттэй тогтворгүй өвчтөнд цус алдалтын сэжиглэгдсэн тохиолдолд ижил бүлгийн цусыг нэн даруй захиалах.
    • Амьсгалын тогтолцоог дэмжих: шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч эмчилгээ хийх
    • Амаар хооллохыг хязгаарлах (NPO)
    • Дэлгэрэнгүй асуумж авч, бодит үзлэг хийх
    • Шаардлагатай оношилгоо, шинжилгээ хийх
    • Шаардлагатай тохиолдолд яаралтай нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах
      • Хэвлийн аортын цүлхэнгийн урагдлын үед судасны мэс засал
      • Гемодинамикийн хувьд тогтворгүй хэвлийн өвдөлтийн үед ерөнхий мэс засал
      • Төмсөгний мушгирал бол урологийн
      • Умайн гаднах жирэмслэлт бол эх барих эмэгтэйчүүдийн г.м
    • Дэмжих эмчилгээ хийх
      • Парентерал өвдөлт намдаах
      • Хэвлийн доторх халдварын үед эмпирик антибиотикууд
      • Бөөлжилтийн эсрэг
      • Хамар ходоодны гуурс байрлуулах
      • Давсганд катетер тавих (ж/нь, Фолей катетер)
    • Үндсэн суурь шалтгааныг тодорхойлж, эмчлэх

    Буруу оношлохоос зайлсхийхийн тулд бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүд болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хэвлийн өвдөлтийн шалтгаан, тухайлбал аарцгийн үрэвсэлт өвчин, жирэмслэлттэй холбоотой нөхцөл байдлуудыг анхаарч үзвэл зохино!

    Хэвлийн өвдөлтийн ноцтой шинжүүд


    Дараах ноцтой бүхий шинжүүд нь хэвлийн өвдөлттэй өвчтөнүүдийн амь насанд аюул учруулах эсвэл буруу оношлогдох зэрэг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

    • Эрсдэлт хүчин зүйлүүд
      • Нас > 50
      • Дархлаа дутмагшил
      • Өмнө нь хэвлийн хөндийн мэс засал хийлгэж байсан  өгүүлэмжтэй
      • Титэм судасны эмгэг эсвэл тосгуурын фибрилляцийн өгүүлэмжтэй
    • Тогтворгүй амин үзүүлэлтүүд: гипотензи, тахикарди
    • Өвдөлтийн шинж чанар
      • Гэнэт хүчтэй өвдөлт илрэх
      • Өдөлтөөс болж нойргүй болох
      • Хэвлийн хөндийн шинж тэмдгүүдтэй хамааралгүй өвдөлт
    • Дагалдах шинж тэмдгүүд
      • Цөсөөр бөөлжих
      • Цустай бөөлжих, цустай баах
      • Шарлах
    • Бодит үзлэгт илрэх шинжүүд
      • Хэвлийн гялтангийн шинжүүд
        • Хэвлийн булчингийн чангарал
        • Блюмбергийн шинж
      • Гэдэсний чимээ алга болох эсвэл хэнгэргэн чимээ сонсогдох
      • Хэвлийгээр дүүрч томрох
      • Хэвлий эсвэл цавины хэсэгт зөөлөн овойсон зүйл тодорхойлогдох

    Хэвлийн өвдөлт нь тогтворгүй гемодинамиктай хамт илэрч байвал дотор цус алдалт, дотор эрхтний цоорол, гэдэсний үхжил, сепсис зэргийг сэжиглэнэ!

    Дархлаа дутмагшилтай болон ахимаг насны өвчтөнүүдэд амь насанд аюултай өвчний үед халуурах, лейкоцитозис , хэвлийн эмзэглэл зэрэг нь илрэхгүй байж болох тул өндөр сэрэмжтэй байвал зохино!

    Түргэн хугацаанд амь насанд халтай өвчнүүд

    • Хэвлийн аортын цүлхэн урагдах
    • Гол судасны хуулрал
    • Зүрхний шигдээс
    • Гэдэсний цооролт
    • Гэдэсний механик түгжрэл (бөглөрлийн ба боомилсон түгжрэл орно)
    • Чацархайн цочмог ишеми
    • Нойр булчирхайн цочмог
    • Цочмог холангит
    • Умайн гадуурх жирэмслэлт хагарах

    Хэвлийн хөндийн ноцтой эмгэгүүдээс улбаатай хэвлийн цочмог өвдөлтийн эмчилгээг хойшлуулах нь гэдэсний үхжил, сепсис, фистул үүсэх улмаар үхэлд хүргэх аюултай!

    Өвчтөнийг яаралтай үнэлсний дараа авах арга хэмжээ

    • Гемодинамикийн хувьд тогтворгүй өвчтөнүүд: Яаралтай хагалгаанд орох эсвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай өвчтөнүүдийг шууд хагалгааны өрөөнд шилжүүлэх.
    • Мэс заслын эмгэг, дотор муухайрах, бөөлжих эсвэл өвдөлт намжихгүй байвал: хэвтүүлэн эмчлэх
    • Шинжилгээний үр дүн нь тодорхойгүй эсвэл сөрөг гарсан, тогтвортой өвчтөнүүд:
      • Хэвлийн үзлэгийг давтан хийж яаралтай тусламжийн тасагт ажиглах
      • ЭСВЭЛ дараах шалгууруудыг хангасан тохиолдолд заавар зөвлөгөө өгч эмнэлгээс гаргах:
      • Өвдөлт, дотор муухайрах шинжүүд арилах
      • Амаар хооллох чадвартай болох
      • Биеийн ерөнхий байдал, бодит үзлэгийг нягтална
      • Эмчийн заавар, зөвөлгөөг дагаж мөрдөх чадвартай байх

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Оношилгоо

    Зүрх судасны гаралтай шалтгаанууд

    Ходоод гэдэсний гаралтай шалтгаанууд

    Цөс ба нойр булчирхайн гаралтай шалтгаанууд

    Шээс бэлгийн замын гаралтай шалтгаанууд

    Хэвлийн доторх халдварын эмпирик антибиотик эмчилгээ

    Ялган оношилгоо

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7389