Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Кето амин хүчил – Keto amino acids

    Жороор олгох нөхцөл
    Жортой
    Эмчийн ангилал
    C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бөөрний архаг дутагдлын үед уураг хязгаарласан хоолны дэглэмтэй хамт зөвхөн мэргэжлийн эмч, хоол зүйчийн хяналтад хэрэглэнэ.
    • Цусан дахь кальцийг тогтмол хянана. Кальци ихсэх үед тун болон витамин D-ийн хэрэглээг дахин үнэлнэ.
    • Кальци агуулдаг тул тетрациклин, хинолон, төмөр болон бусад зарим эмийн шимэгдэлтийг бууруулж болно. Хэрэглэх цагийг зайтай төлөвлөнө.
    • Хоолтой хамт ууж, хоол тэжээлийн хангалттай илчлэгийг барина.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний архаг дутагдлын консерватив эмчилгээний зориулалттай. Бөөрний үйл ажиллагаа, мочевин, электролит болон хоол тэжээлийн байдлыг тогтмол хянана.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Элэгний үйл ажиллагаа буурсан үед тусгай тунгийн зөвлөмж байхгүй. Хавсарсан өвчин болон хоол тэжээлийн байдлыг харгалзана.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • Наснаас шалтгаалж тун тохируулах тусгай зөвлөмж байхгүй.
    • Кальци, бөөрний үйл ажиллагаа болон хоол тэжээлийн байдлыг тогтмол хянана.

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)

    Ноцид (Nocid)

    PT. Kalbe Farma Tbk
    Дэлгэрэнгүй
    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915