Фенобарбитал – Phenobarbital
Жороор олгох нөхцөл
Жортой
Эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Чухал анхааруулга
- Нойрмоглох, амьсгал дарангуйлагдах, дасал болон хамаарал үүсч болно. Архи болон бусад тайвшруулах эмтэй хавсруулахгүй.
- Олон эмийн задралыг хурдасгаж, үйлдлийг бууруулдаг тул харилцан үйлчлэлийг шалгана.
- Арьсны тууралт, салстын шарх эсвэл халуурах үед эмийг зогсооно.
- Эмийг гэнэт зогсоохгүй, таталт нэмэгдэхээс сэргийлж аажим бууруулна.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунг бууруулж, цусан дахь хэмжээг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тунг бууруулна.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, нойрмоглох, будилах, амьсгал, ясны сийрэгжилт болон уналтыг хянана.