Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Атенолол Денк (Atenolol Denk)

    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    A, B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    50 мг

    Дээд үнэ
    275 ₮
    ЭМД
    193 ₮
    Төлөх
    82 ₮

    50мг • 100 ширхэг

    Савлагаа: 100 ширхэг
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | F20010416CP00765
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Зүрх – цусны эргэлтийн үйл ажиллагааны эмгэг (зүрхний гиперкинетик хамшинж, зохицуулгын гипертоник эмгэг) 
    • Зүрх судасны эмгэг (зүрхний архаг явцтай тогтвортой бах ба зүрхний цохилт эсвэл цусны даралт ихэссэн зүрхний тогтворгүй бах) 
    • Зүрхний цохилт олширсон зүрхний хэмнэл алдагдал 
      • Ховдлын дээрх хэм алдагдал, тиреотоксикозоос шалтгаалсан синусын тахикарди, пароксизмаль ховдлын дээрх тахикарди, тосгуурын фибрилляц ба трепетани (зүрхний гликозидын өндөр тунт эмчилгээнд үр дүнтэй хянагдахгүй байгаа үед)-н тохиолдолд нэмэлт эмчилгээнд. 
      • Ховдлын хэм алдагдал. Үүнд симпатик мэдрэлийн системийн идэвх ихэссэнээс үүссэн (бие махбодийн ачаалал, мэдээгүйжүүлэлтийн оршил үе, галотаны мэдээгүйжүүлэлт, симпатик мэдрэлийг идэвхжүүлэгч бэлдмэл хэрэглэх) ховдлын экстрасистол, ховдлын тахикарди ба ховдлын фибрилляци (зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа симпатик мэдрэлийн идэвхжил ихэссэнээс үүссэн ховдлын хэм алдагдлын үед) 
      • Цусны даралт ихсэлт (артерийн гипертони) 

    Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй. 

    • Атенолол болон бусад бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлд эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс 
    • Зүрхний булчингийн сулрал (зүрхний илэрхий дутагдал) 
    • Тосгуураас ховдол руу чиглэсэн дамжуулах тогтолцооны эмгэг өөрчлөлт (зүрхний хоригийн 2 болон 3-р зэрэг) 
    • Синусын занилааны сулралын хамшинж 
    • Синусын зангилаа ба тосгуурын хоорондох дамжуулах тогтолцооны эмгэг (синоатриаль хориг) 
    • Эмчилгээг эхлэхийн өмнө тайван үеийн судасны цохилт 1 минутад 50-с цөөн (брадикарди) байх 
    • Цусны даралт хэт бага байх (гипотони: систолын даралт 90 мм.муб-с бага) 
    • Цус хэт хүчилших (ацидоз) 
    • Захынцусны эргэлтийн эмгэгийн хожуу үе 
    • МАО ферментийг саатуулдаг бэлдмэлтэй хамт хэрэглэх (МАО В ферментийг саатуулагчаас бусад) 

    Атенололын эмчилгээний үед  верапамил ба дилтиаземын бүлгийн кальцийн сувгийг хориглогч бэлдмэл эсвэл хэм алдагдлын эсрэг бусад бэлдмэлийг (дизопирамид гэх мэт) венийн судсанд тарьж хэрэглэхийг цээрлэнэ (эрчимт эмчилгээнээс бусад тохиолдолд). 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374