Ацикловир-Денк (Acyclovir)
Rubie Pharm Arzneimittel GmbH
Эмийн хэлбэр
Тосон түрхлэг
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
5%-7 г · 1 ширхэг
Хэрэглэх заалт
- Ацикловир Денк 5% тосон түрхэц нь зарим вирүсийн үржлийг саатуулах бэлдмэл юм. (ДНХ-ийн нийлэгжилтийг саатуулж вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ)
- Ацикловир Денк 5% тосон түрхэцийг герпес вирүсийн архаг халдварын шалтгаант уруул болон бэлэг эрхтэний орчим гарсан цэврүүний өвдөлт, загатнааг намдаах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хэрэв Ацикловир, валацикловир болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай (хэт мэдрэгшилтэй) бол.
- Хэсэг газар хэрэглэхэд салстын мембран (жишээ нь амны хөндий, нүд, үтрээний салст) хэт цочирч байвал тус тус хэрэглэхийг хориглоно.