Дикломон (Diclomon)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
1%-20 г · 1 ширхэг
100 мг · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Үе мөчний хэрлэг (ревматизм)
- Остеоартрит
- Остеоартроз
- Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах
- Үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл
- Мэдрэлийн гаралтай өвдөлт, булчингийн хурц үрэвсэлд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст
- Сэдрэлийн үедээ байгаа ходоод эсвэл гэдэсний шархлаа өвчин, ходоод гэдэсний цус алдалт, цооролттой өвчтөнд
- Элэгний дутагдлын үед
- Бөөрний дутагдал (креатининий клиренс <30 мл / мин) үед
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- Харшлын өвчин ялангуяа гуурсан хоолойн багтраа, цочмог ринит, хамрын ургацаг, ацетилсалицилын хүчил ба бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн шалтгаант чонон хөрвөс илэрсэн гэх өгүүлэмжтэй бол
- Жирэмсний сүүлийн гурван сартайд
- 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.