Дикломол СР (Diclomol SR)
Win - Medicare Private Limited
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Дикломол СР нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэй тул эмчилгээний зорилгоор:
- Ревматойд артрит, остеоартроз, анкилозит спондилит, хүзүүний спондилоз, ууц нурууны өвдөлт ба багана нурууны нугалам хоорондын дискны хам шинж болон сциатик хам шинж
- Хэрхийн шалтгаант үе мөчний бус эмгэгүүд, фиброзит, бурсит, миозит, ууц нурууны өвдөлт г.м.
- Булчин шөрмөс сунах, булгарах, спортын гэмтэл зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд
- Эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэл, өвдөлтийн үед
- Гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл болон хаван бүхий өвдөлт.
- Шүдний мэс ажилбарын улмаас үүссэн үрэвсэл болон өвдөлт
- Тулай (Подагра) өвчний хурц сэдрэлт
Эсрэг заалт
- Диклофенак натрид хэт мэдрэгшсэн өвчтөн
- Ходоод гэдэсний шархлаатай
- Гуурсан хоолойн багтраатай, ацитилсалицилын хүчил болон простогландины нийлэгжилтийн саатуулах бусад эмийн бодисоос үүссэн чонон хөрвөстэй буюу хамрын салстын цочмог үрэвсэлтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.
Болгоомжлол
- Ходоод гэдэсний замын эмгэгийн шинж илэрсэн болон диспепси, кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат өвчний өгүүлэмжтэй, цус бүлэгнэлтийн эмгэгтэй, зүрх, элэг, бөөрний хүнд эмгэгтэй өвчтөнд хэрэглэхдээ эмнэлгийн сайтар хяналтын доор байлгах шаардлагатай.
- Өндөр настанд гаж нөлөө илүү байдаг тул болгоомжтой хэрэглэнэ.
- Удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цусны дүрст элементийн өөрчлөлт, элэгний, бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж байхыг зөвлөнө.
- Ууж хэрэглэх антикоагулянт, чихрийн шижингийн эмтэй буюу хавсран хэрэглэж байгаа үед болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд протромбины хугацаа болон цусны глюкозын түвшинтэй уялдуулан тун зохицуулалт хийж байх ёстой.