Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Клопи-Денк (Clopi)

    Artesan Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    75 мг · 30 ширхэг

    Бүртгэлийн дугаар: F20140429CP03698
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Клопи-денк 75 нь тромбоцитын агрегацийг багасгах эмийн бүлэгт хамаарагдана. Тромбоцит нь цусны маш жижиг бүтэц бөгөөд цусны бүлэгнэлтийн үед хамтдаа бөөгнөрдөг. Тромбоцитын агрегацийн эсрэг эмийн бэлдмэлүүд нь уг бөөгнөрөмгий чанарыг саатуулснаар цусны бүлэн (тромбоз) үүсэлтийг багасгана. 
    • Клопи-денк 75 нь хатуурсан артерийн судсанд бүлэн үүсэх (атеротромбоз) процессыг саатуулж улмаар хатуурсан артерийн судсанд бүлэн үүссэний улмаас үүсэх эрсдлийг (цус харвалт, зүрхний булчингийн шигдээс болон ) багасгана. 
    • Клопи-денк 75 бэлдмэлийг цусны бүлэн үүсэхээс сэргийлэх, эдгээр хүнд явцтай эрсдлийг багасгах зорилгоор хэрэглэнэ. 
      • Артерийн судасны хатууралтай (атеросклероз) хүмүүс
      • Зүрхний булчингийн шигдээс, цус харвалт, захын судасны эмгэгээр урьд нь өвдөж байсан хүмүүс
      • Цээжний хүнд хэлбэрийн өвдөлт буюу “зүрхний тогтворгүй бах”, “зүрхний булчингийн шигдээс”-ээр өвдөж байсан хүмүүс. Уг эмгэг байдлын үед эмч цусны урсгалыг эргэн сайжруулах зорилгоор нарийссан болон бөглөрсөн артерийн судсанд стент тавьж болно. Эмч ацетилсалицилын хүчил (өвдөлт, намдаах, халуун бууруулах, цусны бүлэгнэлтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл) хэрэглэхийг зөвлөнө.
      • Зүрхний хэмнэл алдагдал, “зүрхний тосгуурын чичирхийлэл” зэрэг өвчтэй хүмүүс, шинэ бүлэн үүсэх болон томрохоос сэргийлдэг цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг (витамин К-ын эсрэг бэлдмэл) хэрэглэх боломжгүй хүмүүс. Цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг нь ийм нөхцөл байдлын үед ацетилсалицилийн хүчил эсвэл Клопи-Денк 75 бэлдмэлийг ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэснээс илүү идэвхтэй байдаг талаар танд мэдэгдсэн байх болно. Цусны бүлэгнэлтийг саатуулах ууж хэрэглэдэг хэрэглэх боломжгүй болон өвчтөн их хэмжээний цус алдах эрсдэлгүй үед эмчлэгч эмч Клопи-Денк 75 бэлдмэл дээр нэмж ацетилсалицилын хүчил хэрэглэхийг зөвлөнө.

    Дараах тохиолдолд Клопи-Денк 75 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. 

    • Клопидогрел болон Клопи-Денк 75 бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсгийг үзнэ үү)
    • Тархины дотоод цус алдалт, ходоодны шархлаатай зэрэг цус алдах эрсдэлтэй өвчтөн
    • Элэгний хүнд явцтай эмгэгтэй хүмүүс

    Хэрэв таны бодлоор уг эмгэг байдлын аль нэг нь танд байгаа гэж бодож байвал эсвэл танд ямар нэгэн ойлгомжгүй зүйл байгаа бол Клопи-Денк 75 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368