Лево-Денк 500 (Levo-Denk 500)
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийн нэр Лево-Денк 500. Лево-Денк 500 нь үйлчлэгч бодис левофлоксацин агуулдаг бөгөөд энэ нь хинолины бүлгийн антибиотик юм.
- Левофлоксацин нь бие махбодын халдварын шалтгаан болох бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
- Лево-Денк 500 бэлдмэлийг дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
-
- Синусит (хамрын дайвар хөндийн үрэвсэл)
- Уушги, амьсгалын удаан хугацааны эмгэгтэй хүмүүс, уушгины хатгаа
- Шээсний замын халдвар (бөөр, давсаг)
- Удаан хугацааны халдвар бүхий түрүү булчирхайн үрэвсэл
- Арьс, арьсан доорх зөөлөн эд, булчингийн халдвар
- Зарим өвөрмөц тохиолдолд Лево-Денк 500 бэлдмэлийг боом (antrhrax) гэж уушгины эмгэгийн эрсдэл болон уг эмгэгийг үүсгэгч бактерийн халдварын дараа өвчин хүндрэхийг багасгах зорилгоор хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Левофлоксацин болон хинолины бүлгийн бусад бэлдмэл (моксифлоксацин, ципрофлоксацин, офлоксацин), бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг (харшил) хүмүүс. Харшлын шинжид тууралт гарах, залгих буюу эсвэл амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах зэрэг шинж орно.
- Уналт таталт (эпилепси)
- Шөрмөсний эмгэгтэй хүмүүс. Учир нь хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотойгоор шөрмөсний үрэвсэл илэрдэг. Шөрмөс нь булчинг араг ястай холбодог холбоос юм.
- Хүүхэд ба өсвөр насныхан
- Жирэмсэн үе буюу өөрийгөө жирэмсэн гэж бодож буй жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд
- Хөхүүл үе
Хэрэв таньд дээрх байдлын аль нэг нь байвал бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Ойлгомжгүй зүйл гарвал Лево-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч ба эм зүйчдээ хандаж зөвлөгөө аваарай.