Багровен 10мг (Bagroven 10mg)
Replek Farm Ltd Skopje
Эмийн хэлбэр
Шахмал
Эмийн тун
10 мг
Жор бичих эмчийн ангилал
- C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: 750 төг
ЭМД хөнгөлөлт: 525 төг
Даатгуулагч төлөх үнэ: 225 төг
Хэрэглэх заалт
- Цусны даралт ихдэх өвчин (эссенциаль) ба бөөрний шалтгаант (реноваскуляр) цусны даралт ихдэлт (бэлдмэлийг дангаар нь болон даралт бууруулах бусад эмтэй хавсарсан байдлаар);
- Зүрхний үйл ажиллагааны архаг дутагдал (бусад эмүүдтэй хамтран);
- Зүрхний цочмог шигдээс өвчин (эхний 24 цагийн хугацаанд өвчтөний гемодинамикийн үзүүлэлт хэвийн байгаа бол энэ байдлыг хадгалах болон зүүн ховдлын үйл ажиллагаа алдагдах, зүрхний дутагдал үүсэхээс сэргийлэх зорилгоор);
- Чихрийн шижингийн бөөрний эмгэгшил буюу нефропати (шээсээр альбумин алдагдахыг багасгах ба хэвийн даралттай инсулин хамааралт чихрийн шижин өвчтэй хүмүүс, мөн даралт ихтэй, инсулин үл хамааралт чихрийн шижин өвчтэй хүмүүст).
Эсрэг заалт
- Лизиноприлд эсвэл бусад АХФ дарангуйлагч эмүүдэд харшилтай бол;
- Урьд судас мэдрэлийн хаван үүсч байсан өгүүлэмжтэй, энэ байдал ялангуяа АХФ дарангуйлагч эмүүдэд үүсч байсан бол;
- Квинкийн хаван үүсэх удамшлын хүчин зүйлтэй бол;
- 18 нас хүртэл насныхан (энэ насныханд энэ эмийн үр нөлөө ба аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй учраас ).