Глюкофаж ХР (Glucophage XR)
Merck Sante S.A.S
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Дан эмчилгээний хувиар биеийн хүчний дасгал болон хоолоор хянагддаггүй, жингийн илүүдэлтэй насанд хүрсэн эмчлүүлэгчийн чихрийн шижин хэв шинж 2-ийн эмчилгээнд эсвэл ууж хэрэглэдэг бусад сахар бууруулах эм буюу инсулинтай хамт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Метформин гидрохлоридод эсвэл найрлага дах аль нэг туслах бодист мэдрэг байдал ихэссэн
- Чихрийн шижингийн кетоацидоз, чихрийн шижингийн комын урьдал байдал, ком
- Бөөрний дутагдал эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдал (креатининий клиренсийн түвшин 60мл/мин-аас буурсан)
- Бие усгүйжсэн, хүнд хэлбэрийн халдвар, цусны сахар багасан шоконд орсоноос бөөрний үйл ажиллагаа алдагдахад хүргэж болно.
- Эдийн хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж болзошгүй цочмог, архаг эмнэлзүйн илрэл бүхий өвчнүүд (зүрх эсвэл амьсгалын дутагдал, зүрхний цочмог шигдээс, шок)
- Элэгний дутагдал
- Архины хурц хордлого, архаг архидалт