Фурадонин (Furadonin)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, гэдэсний савханцар, балнад, иж балнад, цусан суулгын үүсгэгч протеи гаралтай шээсний сүвийн үрэвсэл болон шээсний замын хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Элэг ба бөөрний хүнд өвчтэй хүмүүс (креатинины клиренс 40 мл/мин-аас бага), шээс гарахгүй байх, олон шээх, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үед, 1 сар хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Налидиксын хүчилтэй хамт хэрэглэж болохгүй.