Сульфасалазин (Sulfasalazine)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 50 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд:
- Бүдүүн гэдэсний хурц болон архаг үрэвсэлт өвчний сэдрэлийн үе (бүдүүн гэдэсний шархлаа, шулуун гэдэсний үрэвсэл, Кроны өвчин)
- Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон шулуун гэдэсний үрэвсэл дахихаас сэргийлэх
- Стероид бус үрэвслийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй байгаа хэрэх төст үений үрэвсэл болон хүүхдийн хэрэх төст үений үрэвсэл (өсвөр насны хэрэх төст үений үрэвсэл).
Түүнийг кортикостероид болон метронидазолтой хамт хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Хэрэв та Сульфасалазины найрлагад буй сульфонамид, салицилат болон бэлдмэлийн найрлаганд орсон бусад бодист хэт мэдрэгшилтэй буюу мөн түүнчлэн цочмог порфири болон мөхлөг эс хэмээгдэх цусны цагаан эсийн дутагдалтай бол Сульфасалазиныг хэрэглэж болохгүй.
- Бэлдмэлийн 2 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд бүдүүн гэдэсний архаг үрэвсэлт өвчин болон 6 хүртлэх насны хүүхдийн хэрэх төст үений үрэвсэлийн үед хэрэглэхгүй. Учир нь тэдэнд хор аюул хийгээд үр дүн нь тийм ч сайн судлагдаагүй.