Зирекс (Zirex)
Remedica Ltd
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Идэвхтэй нэгдэл цетризин агуулсан Зирекс нь гистамины эсрэг үйлдэлтэй харшлын эсрэг нөлөөт эм юм.
- Зирекс бэлдмэлийг архаг ринит, улирлын чанартай харшил, шалтгаан тодорхойгүй чонон хөрвөсийн шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Зирексын найрлага дах нэгдэлд хэт мэдрэгшлийн урвал илэрсэн гэх өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Зирексын хэрэглээнд болгоомжлох
- Хэрэв та уг эмийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг бол
- Хэрэв та бөөрний эмгэгтэй бол
- Хэрэв та галактоз үл тэвчих, лазктоз дутагдал, глюкоз-галактоз мальабсорбцитой бол заавал мэдээлнэ.