Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Зиндолин (Zindolin)

    Remedica Ltd
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    A, B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    500 мг · 100 ширхэг

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Зиндолины идэвхтэй нэгдэл нь ципрофлоксацин ба хинолоны бүлгийн антибиотикийн бэлдмэл юм. Хинолоныг биеийн өөр өөр хэсгийн бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Ципрофлоксацин нь бактерийг үхүүлэх болон өсөлтийг зогсооно. Энэ эмийг томуу болон бусад вирусын халдваруудад хэрэглэхгүй. 

    Зиндолиныг насанд хүрэгчидэд ципрофлоксацинд мэдрэг бактераар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ: 

    •          Амьсгалын замын халдварууд
    •          Чих, хамар, хоолойн халдварууд. Цочмог тонзилитын эмчилгээнд хэрэглэхгүй. 
    •          Заг хүйтэн
    •          Шээсний замын халдварууд
    •          Арьс, зөөлөн эдийн халдварууд
    •          Аарцгийн хөндийн эрхтэний халдварууд
    •          Ходоод гэдэсний халдварууд
    •          Нүдний халдварууд
    •          Цөсний замын халдварууд
    •          Хэвлийн хөндийн халдварууд
    •          Яс үений халдварууд
    •          Системийн хүнд халдварууд
    • Зиндолиныг түүний найрлага дах хинолон болон бусад найрлага дах нэгдэлд хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно. Ийм үед хүүхэднасанд хүрэгчиджирэмсэн хүнд хориглоно. 

    Дараах нөхцөлд Зиндолин эмийг болгоомжтой хэрэглэнэ.

    •          Хэрэв та ТМС-н эмгэгийн өгүүлэмжтэй бол
    •          Хэрэв та эпилепсийгээр шаналж буй бол
    •          Хэрэв та өндөр настай эсвэл кортикостероидууд хэрэглэж буй бол
    •          Хэрэв та G6PD дутагдалтай бол (шаардлагатай үед маш болгоомжтой хэрэглэнэ)
    •          Хэрэв та хүнд хэлбэрийн эсвэл зуршсан суулгалттай бол заавал мэдэгдэнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368