Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Нойр булчирхайн хорт хавдар (Pancreatic cancer)

    Гастроэнтерологи, Хавдрын өвчнүүд, Хэвлийн хөндийн мэс засал

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Нойр булчирхайн хорт хавдар (НБХХ) нь нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсгийн хучуур эдээс гаралтай карциномыг илэрхийлнэ. Үүнийг дотоод шүүрлээс гаралтай хавдруудаас (жишээлбэл Инсулином) ялган үзэх нь чухал.

    Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Шалтгааны хувьд олон судалгаа байдаг ч дийлэнхдээ байх бөгөөд тамхидалт, таргалалт, архины хэрэглээ болон нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг нь гол нөлөөлөх хүчин зүйлс болох нь тогтоогдсон. НБХХ ихэвчлэн цоргоны аденокарцином байх бөгөөд нойр булчирхайн толгой хэсэгт байрласан байдаг.

    НБХХ-д өвөрмөц шинж тэмдэгүүд, хам шинж илэрдэггүй бөгөөд шинж тэмдгүүд хожуу илэрдэгтэй холбоотойгоор өвчин ихэвчлэн хүндэрсэн үедээ оношлогддог. Харин НБХХ нь эхэн үедээ үсэрхийлсэн тохиолдолд (Жишээлбэл: элэгний метастаз) эрт оношилогдох боловч тавилан муу байдаг. Мэс заслын эмчилгээ нь куратив болон хөнгөвчлөх (palliative) зорилгоор хийгдэх бөгөөд цорын ганц куратив (curative – бүрэн эдгэх) эмчилгээний арга юм.

    Мэс засал хийх заалттай НБ-н толгой хэсгийн хавдарын үед Whipple хагалгааг хийдэг. Сүүлийн үед ходоодны гарах нугалааг (pylorus) хадгалсан мэс ажилбар элбэг хийгддэг болсон. Хэрэв хавдар НБ-н их бие, сүүл хэсгийг хамарсан тохиолдолд зүүн талын панкреасэктоми (distal pancreasectomy)-г дэлүү тайрах мэс ажилбарын хамт хийнэ.

    • Хүйс ♂ = ♀
    • Нас >60
    • Хорт хавдрын тохиолдол:
      • Дэлхийн дундаж 2020 он: 13-т, нас баралтаар 7-д жагсана.
      • Монгол 2020 он: 9-т, нас баралтаар 6-д жагсана.
    • Нойр булчирхайн хавдраар ази тив 1т байна

    Зураг: Эрүүл мэндийн үзүүлэлт 2021-с

         

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Ангилал

    Эмнэлзүй

    Оношлогоо

    Патологи

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний ангилал (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077