Лансопразол USP (Lansoprazole USP)
Эмийн хэлбэр
Капсул
Олон улсын нэршил
30 мг
Хэрэглэх заалт
- Ходоод ба дээрх гэдэсний шархлаа; улаан хоолойн сөргөөт үрэвсэл (рефлюкс-эзофагит)
- Ходоодноос Helicobacter pylori (H. pylori) -н халдварыг арилгах болон H. pylori-н халдвар бүхий ходоодны шархлааг эмчлэх зорилгоор тохирох антибиотиктой хавсран хэрэглэх
- Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг бэлдмэл (NSAID)- хэрэглэснээс үүссэн ходоод, дээрх гэдэсний улайлт ба шархлаатай хүмүүст
- NSAID бүлгийн эмийг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлага байгаа бол, ходоод дээрх гэдсэнд шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор
- Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчин, сөргөөнөөс шалтгаалсан эмгэг шинжүүд
- Золлингер -Эллисоны хам шинжийн үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Энэ бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодист хэт мэдрэг буюу харшилтай бол хэрэглэхийг хориглоно.