Opens in a new tab
Нэвтрэх
  • Бүгдийг нээхБүгдийг хаах

    Гипергликеми нь цусны глюкоз хэвийн дээд хязгаараас ихсэхийг хэлнэ. Өлөн үеийн венийн сийвэнгийн глюкоз 5.6 ммоль/л-ээс бага бол хэвийн, 5.6–6.9 ммоль/л бол урьдал , 7.0 ммоль/л буюу түүнээс их бол чихрийн шижингийн оношилгооны босгод хүрсэн гэж үзнэ. Хамгийн түгээмэл шалтгаан нь боловч цочмог хүнд өвчний үеийн стрессийн гипергликеми, глюкокортикоид зэрэг эм, дотоод шүүрлийн болон нойр булчирхайн эмгэгүүд мөн гипергликеми үүсгэнэ.

    Дунд зэргийн гипергликеми ихэвчлэн зовиургүй бөгөөд шинжилгээгээр санамсаргүй илэрдэг. Глюкоз бөөрний босго буюу ойролцоогоор 10 ммоль/л-ээс давахад шээсээр глюкоз алдагдаж, ам цангах, ойр ойрхон шээх, бие сульдаж ядрах, хараа бүрэлзэх шинж илэрнэ. Гүн түргэн амьсгал, бөөлжих, , ухаан санааны өөрчлөлт нь чихрийн шижингийн кетоацидоз () эсвэл гиперосмоляр гипергликемийн хам шинж () үүссэнийг илтгэх аюултай шинж юм.

    Эмчилгээний үндэс зарчим нь шалтгааныг тогтоож засах явдал юм: чихрийн шижинг батлан эмчлэх, өдөөгч эмийг эргэн үнэлэх, суурь өвчнийг эмчлэх. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнд глюкозыг ихэвчлэн 7.8–10 ммоль/л-д барьж, гипогликемиэс сэргийлэхийг тэргүүнд тавина. Аюултай шинж илэрсэн үед /-ийн зарчмаар яаралтай эмчилнэ.

    Тодорхойлолт: Гипергликеми гэдэг нь венийн сийвэнгийн глюкоз хэвийн хязгаараас ихсэхийг хэлнэ. Өлөн үеийн (сүүлийн хоолноос хойш 8–12 цагийн дараах) хэвийн глюкоз 5.6 ммоль/л-ээс бага байна.

    Үзүүлэлт (венийн сийвэн) Хэвийн Урьдал
    Өлөн үеийн глюкоз <5.6 ммоль/л 5.6–6.9 ммоль/л* ≥7.0 ммоль/л
    <5.7% 5.7–6.4% ≥6.5% (≥48 ммоль/моль)
    Тохиолдлын глюкоз (өдрийн аль ч үед) — — ≥11.1 ммоль/л**
    Глюкозын ачаалалтай сорилын (ГАС) 2 цагийн глюкоз <7.8 ммоль/л 7.8–11.0 ммоль/л*** ≥11.1 ммоль/л

    * Тайлбар: 5.6–6.9 ммоль/л-ийг өлөн үеийн глюкозын өөрчлөлт (ӨҮГӨ) гэнэ.
    ** Тайлбар: Гипергликемийн сонгодог шинж тэмдэгтэй хавсарсан үед оношилгооны ач холбогдолтой.
    *** Тайлбар: 7.8–11.0 ммоль/л-ийг глюкозын тэсвэржилт алдагдал (ГТА) гэж нэрлэнэ. Хөрвүүлэлт: ммоль/л × 18 = мг/дл.

    Ангилал

    • Түр зуурын (стрессийн) гипергликеми: цочмог хүнд өвчин, гэмтэл, мэс засал, зарим эмийн үед үүсч, суурь байдал засрахад ихэвчлэн арилна.
    • Архаг гипергликеми: ба урьдал чихрийн шижингийн үндсэн илрэл. ихэссэн байх нь глюкоз сүүлийн саруудад ихэсч байсныг илтгэнэ.

    Нэг удаагийн ихэссэн үзүүлэлт дангаараа чихрийн шижингийн онош болохгүй. 1-р хэв шинжид тод эмгэг нэг үзүүлэлт (ихэвчлэн шинж тэмдэгтэй хавсарсан) хангалттай бол 2-р хэв шинжид хоёр ба түүнээс олон эмгэг үзүүлэлт шаардлагатай бөгөөд зөрүүтэй үед глюкозын ачаалалтай сорил хийнэ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмгэг жам

    Эмнэлзүй

    Аюултай шинж ба яаралтай үнэлгээ

    Оношилгоо

    Өглөөний гипергликеми

    Ялган оношилгоо

    Эмчилгээний зарчим

    Эмнэлэгт хэвтсэн үеийн гипергликеми

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж