Opens in a new tab
Нэвтрэх
  • Торендо Ку-таб (Torendo Q-tab)

    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    0.5 мг · 30 шахмал
    1 мг · 30 шахмал
    ЭМД-ийн хөнгөлөлт
    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Шизофрени /цочмог ба архаг/ ба продуктив шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй солиорлын бусад хэлбэрүүд
    • Сэтгэцийн төрөл бүрийн өвчний аффектив өөрчлөлтүүд
    • Дэмийрэлттэй өвчтний түрэмгийлэх хам шинжийн үеийн /гэнэт уурлах биеийн хүч түрэмгийлэх шинж илрэх шинж г.м./ зан үйлийн өөрчлөлтүүд, сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд /цочирдол, дэмийрэл/ буюу солиоролын шинжүүд
    • Хоёр туйлт өөрчлөлтийн үеийн манийн эмчилгээнд туслах эмчилгээний зорилгоор
    • Оюуны үйл ажиллагаа буурсан буюу оюуны хөгжил саатсан 15 настайгаас эхлэх өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсдийн зан авирын өөрчлөлт нь /түрэмгийлэх хам шинж, имйльсивность, аутоагресси г.м./ эмнэл зүйн голлох илрэл болсон өвчний туслах эмчилгээнд тус тус хэрэглэнэ.

    Эсрэг заалт:

    • Бэлдмэлийн найрлаганд агуулагдах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн болон хөхүүл үе, 15 хүртэлх настай хүүхдэд /үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй/ хэрэглэхгүй.

    Болгоомжтой хэрэглэх:

    • судасны системийн өвчнүүд /зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил, зүрхний шигдээсээр өвчилж байсан, зүрхний булчингийн сэрэл дамжуулалтын өөрчлөлттэй г.м./.
    • Усгүйжсэн болон гиповолемитэй
    • Тархины цусны эргэлтийн өөрчлөлттэй
    • Паркинсоны өвчтэй
    • Таталт /таталтын өгүүлэмжтэй/
    • Бөөрний болон элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил /тунгийн зөвлөмжийг үз/
    • Эмийг буруу хэрэглэх буюу эмийн дасал үүсэх /тунгийн зөвлөмжийг үз/
    • “Пируэт” хэлбэрийн тахикарди үүсэх нөхцөлтэй үе /брадикарди, электролитийн тэнцвэр алдагдах, эм хэрэглэсний улмаас үүсэх, QT зай уртсах/
    • Тархины , , эмийн тун цочмог хэтрэх, Рейе-ийн хам шинж /Рисперидоний бөөлжилт намдаах үйлдэл нь эдгээр шинж тэмдгийг бүдэгрүүлж болох юм/.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !