Анальгин-Нахиа (Analgin-Nakhia)
Нахиа импекс ХХК
Эмийн хэлбэр
Уусмал
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
50%-2 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаант өвдөлтийн хам шинжүүд
- Толгой өвдөх, мигрень шүд өвдөх
- Мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мэс заслын дараах өвдөлт
- Бөөр болон цөсний хатгалгааны үед спазмолитик эмүүдтэй хавсруулан хэрэглэх болон халдвар-үрэвсэлт өвчнүүдийн үеийн халууралтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Анальгиныг эмнэлгийн нөхцөлд, зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ.
- Пиразолоны уламжлалын бодист хэт мэдрэгшсэн болон гуурсан хоолойн агчилттай өвчтөнд хэрэглэхгүй.
- Элэг, бөөрний үйл ажиллагааны илэрхий дутмагшилтай, глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутмагшилтай болон цусны эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- Хэт мэдрэгшилтэй, цус төлжилт дарангуйлагдсан (агранулоцитоз, цитостатик эмийн нөлөөгөөр болон халдварын шалтгаант нейтропени), элэг, бөөрний дутагдал, глюкоз 6 фосфатдегидрогеназа-ын дутагдалтай холбоотой удамшлын цус задралын цус багадалттай өвчтөнд.
- Хөнгөн ба хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа хавсарсан, хамрын ба хамрын дайврын дахилтат ургацагтай, ацетилсалицилын хүчил эсвэл үрэвслийн эсрэг стеройд бус бусад бэлдмэлүүдэд үл тэвчилттэй (ийм өгүүлэмжтэй).
- Цус багадалттай, цусны цагаан эсийн тоо цөөрсөн үед хэрэглэхийг хориглодог.