Анальгин 500 мг/мл 2 мл (Analgin Dalchempharm)
Dalchempharm OJSC
Эмийн хэлбэр
Уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
500 мг / мл 2 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Халдварт болон үрэвсэлт өвчний үеийн халууралт
- Толгой өвдөх, мигрень, шүд өвдөх
- Мэдрэлийн болон булчингийн өвдөлт
- Сарын тэмдгийн өвдөлт
- Мэс заслын дараах өвдөлт
- Бөөр, цөс болон гэдэсний агчилтай холбоотой сул болон дунд зэргийн өвдөлтөд агчил тавиулах эмтэй хавсарч хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Метамизол натрид хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Цус төлжилт дарангуйлагдсан, агранулоцитоз, нейтропени, цус багадалт эсвэл лейкопенийн үед хэрэглэхгүй.
- Элэг эсвэл бөөрний дутагдалтай бол хэрэглэхгүй.
- Глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай холбоотой удамшлын цус задралын цус багадалтын үед хэрэглэхгүй.
- Гуурсан хоолойн багтраа, хамрын ургацаг болон ацетилсалицилын хүчил эсвэл бусад үрэвслийн эсрэг стероид бус эмийн үл тэвчилтэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсний I болон III гурван сард хэрэглэхгүй.