Амоксициллин + Клавуланы хүчил 1 г + 0.2 г (Kraspharma)
PJSC "Kraspharma"
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г + 0.2 г · 1 флакон
Хэрэглэх заалт
- Эндокардит, менингит, сепсис болон перитонит
- Хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн болон залгиурын үрэвсэл
- Гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвсэл
- Пиелонефрит, пиелит, цистит, уретрит болон түрүү булчирхайн үрэвсэл
- Зөөлөн яр болон заг хүйтэн
- Цервицит, сальпингит, сальпингоофорит, эндометрит болон бактерийн үтрээний үрэвсэл
- Арьс, зөөлөн эд, шарх, яс болон холбогч эдийн халдвар
- Цөсний хүүдий болон цөсний сувгийн үрэвсэл
- Эрүү, нүүрний халдвар
- Мэс заслын үеийн халдвараас урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
- Амоксициллин, клавуланы хүчил эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Цефалоспорин болон бусад бета-лактам антибиотикт харшилтай бол хэрэглэхгүй.
- Халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй.