Алгофрен (Algofren)
Uni-Pharma Kleon Tsetis Pharmaceutical Laboratories S.A.
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл-150 мл · №1
Хэрэглэх заалт
- АЛГОФРЕН-ийг үе мөчний үрэвсэл, насжилтаас шалтгаалсан үе мөчний эмгэг, өсвөр үеийнхний архаг артрит, толгой өвдөх, шүд өвдөх, сарын тэмдгийн хямрал, халуурах, цочмог тулай зэрэг хөнгөн, дунд зэргийн өвдөлтийг намдаах, үе мөчний бус булчингийн хам шинжийн үед хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Хэрэв та ибупрофен эсвэл энэ эмийн найрлагад орсон аль нэг бүрэлдэхүүн хэсэгт харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан)
- Хэрэв та ацетилсалицилын хүчил эсвэл бусад үрэвслийн эсрэг стероид бус эм уусны дараа багтраа, чонон хөрвөс эсвэл харшлын урвалын өгүүлэмжтэй бол (ҮЭСБЭ)
- зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- элэгний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- бөөрний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- Хэрэв та цус алдах хандлага ихэссэн эсвэл идэвхтэй цус алдалттай холбоотой эмгэгтэй бол
- Хэрэв танд өмнөх ҮЭСБЭ-н эмчилгээтэй холбоотой ходоод гэдэсний цус алдалт, цооролт байгаа бол
- Хэрэв танд ходоодны шархлаа, ходоод гэдэсний цус алдалт (хоёр ба түүнээс дээш тодорхой шархлаа, цус алдалтын үе гэж тодорхойлогддог) байгаа бол
- Жирэмсэний гурав дах гурван саруудад хориглоно.