Дифлазон 50 мг × 7 / 150 мг × 1 (Diflazon)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
150 мг · 1 капсул
50 мг · 7 капсул
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдийн криптококкт менингит, кокцидиоидомикоз, цус болон дотор эрхтний инвазив кандидоз, шээсний замын кандидозын эмчилгээнд.
- Ам, залгиур болон хиймэл шүдтэй холбоотой стоматит зэрэг салстын кандидозын эмчилгээнд.
- Үтрээ болон бэлэг эрхтний кандидозын эмчилгээнд.
- Хөлийн мөөгөнцөр, үлд, цавины эпидермофити, хумсны мөөгөнцөр зэрэг арьсны мөөгөнцрийн халдварын эмчилгээнд.
- Криптококкт менингит, салстын кандидоз болон үтрээний кандидозын дахилтаас урьдчилан сэргийлэхэд.
- Дархлаа суларсан хүнд Candida халдвараас урьдчилан сэргийлэхэд.
- 0–17 насанд салстын кандидоз, инвазив кандидоз, криптококкт менингитийн эмчилгээ болон дархлаа суларсан үед Candida халдвар, криптококкт менингитийн дахилтаас сэргийлэхэд эмчийн заалтаар хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Флуконазол эсвэл бэлдмэлийн бусад найрлагад хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Астемизол, терфенадин, цизаприд, пимозид, хинидин эсвэл эритромицин хэрэглэж байгаа үед хамт хэрэглэхгүй.
- Бөөрний дээд булчирхайн дутагдал, ялангуяа кортизолын дутагдалтай бол хэрэглэхгүй.