Opens in a new tab
Нэвтрэх
  • ИбуКейр (IbuCare)

    Huazhong Pharmaceutical Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Ууж хэрэглэх хөвмөл
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    100 мг / 5 мл-100 мл · №1
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Уг бэлдмэл нь хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтөд хэрэглэдэг стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд үений үрэвслийн (остеоартрит, хэрэх төст үений , өсвөр насныхны үений ) үед , хаван, хөших, үе өвдөх зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг. Уг бэлдмэлийг жоргүй болон эмчлэгч эмчийн жорын аль алинаар авах боломжтой.
    • Жортой болон жоргүй олгодог бэлдмэл: хөнгөнөөс дунд зэргийн булчингийн өвдөлт, дархлаажуулалтын дараах халууралт зэргийг намдаах, толгойн өвдөлт, чих, шүд ба нурууны өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Түүнийг булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг бага зэргийн гэмтлийн үед хэрэглэнэ. Ууж хэрэглэдэг хөвмөл нь халууралт болон ханиад шуухинаа, томууны үед илрэх шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй байдаг.
    • Зөвхөн жороор олгодог бэлдмэл: өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй учир сарын тэмдгийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, хагалгааны дараах өвдөлт, хэрэх төст үений (өсвөр насныхны хэрэх төст үений эсвэл Стиллийн өвчин), нурууны барьцалдаат , остеоартрит ба бусад хэрэх төст бус (серо сөрөг) үений эмгэг зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • ИбуКейр бэлдмэлийг үений бус хэрэхийн эмгэгийн эмчилгээ, капсулит, бурсит, тендонит, теносиновит, нурууны доод хэсгийн өвдөлт зэрэг үе орчмын эмгэгийн үед хэрэглэнэ. Түүнчлэн булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг зөөлөн эдийн гэмтлийн үед хэрэглэнэ.
    • ИбуКейр нь пропионы хүчлийн уламжлалын стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд простагландины нийлэгжилтийг дарангуйлах үйлдэлтэй болох нь тогтоогдсон.
    • Хүнд ибупрофен нь үрэвсэлт өвдөлт, хаван ба халууралт зэргийг багасгана. Түүнчлэн ибупрофен нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлдаг. Хэрэглэсний дараа түргэн шимэгдэх ба бүх биеэр тархана.
    • Сийвэнгийн концентраци нь хооллох үед ууснаас хойш ойролцоогоор 1-2 цаг, өлөн үед хэрэглэхэд 45 минутанд тус тус оргил хэмжээндээ хүрдэг.
    • Эдгээр хугацаа нь янз бүрийн эмийн хэлбэрээс хамаарч өөр өөр байна. Бөөрөөр бүрэн бөгөөд түргэн гадагшилна.
    • ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг хэрэглэхээс өмнө та юу анхаарах вэ?
    • Бусад эмийн бэлдмэлтэй хэрэглэх нь
    • Ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
    • Бронхын , хамар ба хамрын дайвар хөндийн дахилтат ургацаг бүрэн ба бүрэн бусаар хавсрах, ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл зохидоггүй хүмүүс (ялангуяа өгүүлэмжтэй)
    • Хоол боловсруулах замын шархлааны цооролт буюу эсвэл цус алдалтын өгүүлэмжтэй хүмүүс (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний улмаас сэдэрсэн)
    • Хоол боловсруулах замын улайлтат-шархлаат өвчин (ялангуяа ходоод, 12 хуруу гэдэсний шархлаат өвчин, , ), шархлааны цус алдалтын идэвхтэй үе буюу өгүүлэмжтэй байх (шархлаа өвчин буюу эсвэл шархлааны цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол)
    • Хүнд хэлбэрийн элэгний дутагдал буюу эсвэл идэвхтэй шатанд байгаа элэгний өвчин
    • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатинины клиренс <30 мл/мин), батлагдсан гиперкалиеми
    • Зүрхний ээнэгшилгүй дутагдал, гол судас ба титэм судас холбох ажилбарын дараах үе
    • Тархины судасны буюу эсвэл өөр бусад цус алдалт
    • Гемофили ба цусны бүлэгнэлтийн бусад өөрчлөлт (ялангуяа цусны бүлэгнэлт багасах), цусархаг эмзэгшил
    • Жирэмсний 20 дахь долоо хоногоос илүү хугацаатай
    • Фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж, сахараз-изомальтазын дутагдал
    • Хоногийн аспирины тунг 75 мг-аас илүү эсвэл бусад СБҮЭБ-ийг хэрэглэх

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !