Парацетамол МСС (Paracetamol MSS)
Magistra C&C S.R.L
Эмийн хэлбэр
Лаа
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
125 мг · 10 лаа
250 мг · 10 лаа
Хэрэглэх заалт
- Лаа хэлбэрийн эмийн бэлдмэл нь идэвхтэй үйлчлэгч бодис парацетамолыг агуулдаг бөгөөд энэ нь өвдөлт намдаах, халуун бууруулах нөлөөтэй бэлдмэл.
- Хөнгөн болон дунд зэргийн хүчтэй өвдөлт намдаах ба халуун бууруулах эмчилгээнд хэрэглэнэ.
- 2. Парацетамол хэрэглэхээс өмнө та юуг мэдэх шаардлагатай вэ?
- Дараах тохиолдолд Парацетамол бэлдмэлийг хэрэглэж болохгүй:
- хэрэв таны хүүхэд парацетамол болон энэ эмийн бусад найрлагад харшилтай (хэт мэдрэгшилтэй) (6-р хэсэгт бичсэн)
- хэрэв саяхан үрэвсэлт өвчнөөр өвдсөн эсвэл суулгалт, шулуун гэдэсний цус алдалттай бол
- хэрэв элэг, бөөрний хүнд эмгэгтэй бол
- хэрэв цусны эмгэгээр өвдсөн бол
- хэрэв глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал (цусны улаан эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдах удамшлын өвчин) эмгэгтэй бол
- хэрэв таны хүүхэд 6 сараас доош настай бол (125 мг тунгаар)
Эсрэг заалт
- Парацетамол МСС-г дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Хэрэв та парацетамол эсвэл эмийн найрлага дах бусад бодист харшилтай бол