Трифен (Trifen)
Medinfar Manufacturing, S.A.
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
400 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- ТРИФЕН 400 нь өвдөлт намдаах, үрэвсэл, халууныг бууруулах үйлдэлтэй стероид бус үрэвслийн эсрэг эмүүд (СБҮЭЭ)-ийн бүлэгт хамаарах идэвхтэй бодис ибупрофен агуулдаг. Энэ эм нь хальсан бүрхүүлтэй шахмал хэлбэрээр хэрэглэгдэнэ.
- ТРИФЕН 400-г насанд хүрэгчдэд үе үе илрэх толгой өвдөх, шүд өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, булчингийн өвдөлт (агшилт), эсвэл нурууны хөнгөнөөс дунд зэргийн өвдөлт (лумбаго) намдаах болон халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.
- Хэрэв та 3 хоногийн дараа (халууралт) эсвэл 7 хоногийн дараа (өвдөлт) сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандана уу.
Эсрэг заалт
- ТРИФЕНE 400-ийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- хэрэв та ибупрофен эсвэл энэ эмийн бусад найрлага дахь аль нэг бодисд (6-р хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэг) бол