Opens in a new tab
Нэвтрэх
  • Флукона-Денк (Flukona-Denk)

    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    100 мг · 10 капсул
    150 мг · 1 капсул
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Флукона-Денк нь мөөгөнцрийн эсрэг бүлгийн бэлдмэл. Үйлчлэгч бодис нь флуконазол. Флукона-Денк бэлдмэлийг мөөгөнцрөөр гаралтай халдварын эмчилгээнд хэрэглэх ба мөн кандидозын халдварыг зогсоох зорилгоор хэрэглэнэ. Мөөгөнцрийн халдварын хамгийн нийтлэг шалтгаан бол Candida хэмээх хөрөнгөний юм.
    • Насанд хүрэгчдэд
    • Дараах мөөгөнцрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
    • Криптококкын менингит- тархины мөөгөнцрийн халдвар
    • Кокцидиоидомикоз- гуурсан хоолой ба уушгины тогтолцооны эмгэг
    • Candida-р үүсгэгдсэн халдвар ба цусны урсгал, бие махбодын эрхтний (, гэх мэт) эсвэл шээсний замын мөөгөнцрийн халдвар
    • Салстын –амны хөндий, хоолойн салст бүрхүүлийн халдвар, хиймэл шүдний улмаас ам гэмтэх.
    • Бэлгийн замын – үтрээ, эр бэлэг эрхтний халдвар
    • – тамирчны тавхай (athlete’s foot), цагираг-хорхой (ring-worm), цавины өнгөц (jock itch), хумсны халдвар
    • Флукона-Денк бэлдмэлийг мөн дараах тохиолдолд хэрэглэж болно:
    • Терфенадин: Терфенадин болон азолийн уламжлалын мөөгөнцрийн эсрэг бэлдмэл болох флуконазолийг хамт хэрэглэх үеийн харилцан нөлөөллийг судлах явцад өвчтөнд QTсинтервал уртасаж зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал илэрсэн.
    • Нэгэн судалгаанд 200 мг флуконазолийг хэрэглэхэд QT интервал уртсагүй болно.
    • Өөр нэгэн эмнэлзүйн судалгаанд хоногт 400 мг – 800 мг флуконазолийг хэрэглэсэн.
    • Тэгвэл, терфенадиний сууринд 400 мг болон түүнээс дээш тунтай флуконазолийг хамт хэрэглэхэд цусны сийвэнд агуулагдах терфенадиний хэмжээг үнэн магадлалтай ихэсгэдийг тогтоосон.
    • Иймд терфенадинийг 400 мг болон түүнээс дээш тунтай флуконазолтай хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
    • Терфенадинийг 400 мг-аас доош тунтай флуконазолтай хамт хэрэглэх тохиолдолд өвчтөнийг сайтар хянах шаардлагатайг анхаарна уу.
    • Астемизол: астемизолийг флуконазолтай хамт хэрэглэхэд астемизолийн клиренс буурна. Үүний улмаас цусны сийвэнгийн астемизолийн түвшрүүлэг ихсэж улмаар QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд астемизол болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
    • Пимозид: in vitro болон in vivo судалгаа хийгдээгүй хэдий ч флуконазол болон пимозидийг хамт хэрэглэхэд пимозидийн задралыг саатуулдаг. Цусны сийвэнгийн пимозидийн түвшрүүлэг ихсэж улмаар QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд пимозид болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
    • Хинидин: in vitro эсвэл in vivo судалгаа хийгдээгүй хэдий ч флуконазол болон хинидинийг хамт хэрэглэхэд хинидиний задралыг дарангуйлдаг. Хинидиний хэрэглэхэд QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд хинидин болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
    • Эритромицин: Флуконазол болон эритромицинийг хамт хэрэглэхэд хордуулах эрсдэл нэмэгдэнэ (QT интервал уртсах, пароксизмаль ховдлын тахикардийн зэрэг гаж нөлөө), үүнээс үүдэн зүрхний титэм судасны хүндрэлээр гэнэт үхэж болно. Иймд эритромицин болон флуконазолийг хэрэглэхийг хориглодог (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
    • Дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй
    • Галофантрин: флуконазол нь CYP3A4 изоферментийг саатуулах үйлдэл үзүүлснээр цусны сийвэнгийн галофантриний түвшрүүлгийг нэмэгдүүлдэг.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !