Хавон Ибупрофен (Khavon Ibuprofen)
Hawon Pharmaceutical Corporation
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
400 мг · 10 шахмал
400 мг · 10×10 шахмал
Хэрэглэх заалт
- 1. Үндсэн заалт:
- Ревматоид артрит, юувенил ревматоид артрит, остеоартрит/үений бүтцийн өөрчлөлттэй/, үе мөчний өвдөлт, ханиад, томууны улмаас үүссэн өвдөлт ба халууралт, нурууны өвдөлт, сарын тэмдэг алдагдах, мэс заслын дараа өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
- 2. Дараах өвчнүүдийн үед хэрэглэж болно. Үүнд:
- Анкилозот спондилит, толгой, шүд, булчингийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, цочмог тулай, хайрст үлдийн артрит, зөөлөн эдийн гэмтэл (булчин шөрмөс сунах, бэртлийн шарх, няцралт), үений үрэвсэлт өвчин (шөрмөсний эдийн үрэвсэл, шөрмөсний уутны үрэвсэл, бурсит)
Эсрэг заалт
- Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
- 1. Ходоод гэдэсний шархлаатай
- 2. Цусны ноцтой эмгэгтэй
- 3. Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй
- 4. Бөөрний эмгэг өөрчлөлттэй
- 5. Зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай
- 6. Хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчтэй
- 7. Найрлаганд орсон бодист хэт мэдрэг хүмүүст
- 8. Гуурсан хоолойн багтраа болон “аспирин”-аас үүдэлтэй гуурсан хоолойн багтраатай буюу тийм өвчний өгүүлэмжтэй өвчтөнд
- 9. “Аспирин”-аас үүдэлтэй гуурсан хоолойн багтраа болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм (ЦОГ 2-ыг хориглогч) хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, харшлын урвалууд илэрч байсан хүмүүст (Стероид бус үрэвслийн эсрэг эм нь өвчтөнд хүнд хэлбэрийн, үхлийн аюултай анафилакси төст урвал өгсөн нь мэдээлэгдсэн байна. )
- 10. Гол судас-титмийн холбоосны суулгац хийх мэс заслын дараах өвдөлтийн эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
- Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.