Дюфалак (Duphalac)
Abbott Biologicals B.V
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
667 мг / мл · 200 мл
Хэрэглэх заалт
- Өтгөн хаталтын үед бүдүүн гэдэсний физиологийн хэмнэлийг хэвийн болгож, өтгөнийг гадагшлуулахад хэрэглэнэ.
- Шамбарам болон шулуун гэдэс, хошного орчмын мэс заслын дараа өтгөнийг зөөлрүүлэх шаардлагатай үед хэрэглэнэ.
- Элэгний шалтгаант энцефалопати болон оврогийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лактулоза эсвэл бэлдмэлийн найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Галактоземи буюу цусан дахь галактозын хэмжээ ихэссэн үед хэрэглэхгүй.
- Хоол боловсруулах замын түгжрэл, ходоод гэдэс цоорсон эсвэл цоорох эрсдэлтэй үед хэрэглэхгүй.