Пиперациллин + Тазобактам (Piperacillin + Tazobactam)
Procare Pharma PVT.Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4000 мг + 500 мг · 1 ширхэг
Хэрэглэх заалт
Мэдрэг бичил биетэн
- Пиперациллинд мэдрэг, пенициллиназа ялгаруулдаггүй омог
- Грам эерэг коккууд: Пенициллинд мэдрэг Streptococcus, Streptococcus pneumoniae, Enterococcus, Пенициллиназа ялгаруулдаггүй Staphylococcus
- Грам сөрөг коккууд: Neisseria meningitides, Бета-лактамаза ялгаруулдаггүй Neisseria gonorrhoeae
- Грам эерэг савханцар: Listeria monocytogenes, Single bacillus, Corynebacterium spp.
- Грам сөрөг савханцар: Гэдэсний савханцар – Пенициллиназа ялгаруулдаггүй Escherichia coli, Salmonella spp., Shigella spp., Proteus mirabilis, Enterobacter spp., Citrobacter spp., Serratia spp.
- Пенициллиназа ялгаруулдаггүй hemophilus
- Бета-лактамаза ялгаруулдаггүй омог
- Грам эерэг агааргүйтэн: Peptococcus spp., Peptostreptococcus spp., Clostridium spp., Actinomyces, Propionibacterium spp., Eubacterium spp.
- Грам сөрөг агааргүйтэн: Veillonella spp.
- Пиперациллинд тэсвэртэй пенициллиназа ялгаруулдаг омог
- Метициллинд мэдрэг Staphylococcus spp., Influenzae spp., Moraxella catarrhalis, Neisseria gonorrhoeae, Bacteroides fragilis, Enterobacter spp.
Насанд хүрэгсэд
- Амьсгалын доод замын халдвар, түрүү булчирхайн үрэвслээс бусад шээсний замын халдвар, хэвлийн хөндийн халдвар, арьсны халдвар, нейтропенитэй өвчтөний халдвар ба халууралт, бактерийн гаралтай цусан үжил
Хүүхэд
- Нейтропенитэй өвчтөний халдвар ба халууралт, хэвлийн гялтангийн үрэвсэл дагалдсан мухар олгойн үрэвсэл, буглаа гэх мэт.
Эсрэг заалт
- Пиперациллин/тазобактам нь пенициллинүүд, цефалоспоринууд, бета-лактамаза саатуулагчидад харшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.