Валтра (Valtra)
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Дархлаа хэвийн насанд хүрэгчдийн бүслүүр үлд, нүдний герпес зостер болон дархлаа буурсан насанд хүрэгчдийн бүслүүр үлдийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Насанд хүрэгчид, өсвөр насныхны анхдагч болон дахисан бэлгийн герпес, арьс салстын HSV халдвар, дахилтыг дарах эмчилгээнд хэрэглэнэ.
- Дахисан нүдний энгийн герпесийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах цитомегаловирусын халдвараас сэргийлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Валацикловир, ацикловир эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.