Окситоцин-МЭЗ (Oksitotsin-MEZ)
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Олон улсын нэршил
5 ОУН / мл – 1 мл · 10 ампул
Хэрэглэх заалт
- Төрөх хүчний анхдагч, хоёрдогч сулрал, илүү тээлт, жирэмсний хордлого, резусын зөрчил, ураг амьгүй үед төрөлтийг сэдээх, идэвхжүүлэхэд хэрэглэнэ.
- Үр хөндөлт болон төрсний дараах умайн атони, цус алдалтыг эмчлэх ба сэргийлэх, умайн төлжилтийг хурдасгах, кесар хагалгааны үед ихэс гарсны дараа умайн агшилтыг сайжруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Окситоцинд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эхийн аарцаг ба ургийн толгойн үл тохироо, төрөх замын механик саад, ургийн хөндлөн эсвэл ташуу байрлал, ихэс эсвэл судас түрүүлэх, хүй унжих, ургийн дистресс, умай урагдах өндөр эрсдэлтэй үед хэрэглэхгүй.
- Кесар хагалгаа эсвэл умайн бусад мэс заслын сорви, хэт суналттай умай, умайн хэт агшилт, төрөлтийг үтрээгээр явуулах боломжгүй үед хэрэглэхгүй.