Жэй Даблью Окситоцин инжекшн (Jei Dablyu Oksitotsin injekshn)
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Олон улсын нэршил
50 мг · 50 ампул
Хэрэглэх заалт
- Төрөх хүч сулрах, төрөлт өдөөх, төрсний дараах болон умайн атонийн цус алдалт, умайн инволюцийн дутагдал, кесар хагалгааны дараа, зулбалт болон зохиомол үр хөндөлтөд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Окситоцинд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эхийн аарцаг ба ургийн толгойн үл тохироо, төрөх замын механик саад, ургийн хөндлөн эсвэл ташуу байрлал, ихэс эсвэл судас түрүүлэх, хүй унжих, ургийн дистресс, умай урагдах өндөр эрсдэлтэй үед хэрэглэхгүй.
- Кесар хагалгаа эсвэл умайн бусад мэс заслын сорви, хэт суналттай умай, умайн хэт агшилт, төрөлтийг үтрээгээр явуулах боломжгүй үед хэрэглэхгүй.