[18F] Натрийн фторид радио идэвхт эм ([18F] Sodium Fluoride)
Циклотронд суурилсан цацраг идэвхт эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10-100mCi · №1
Хэрэглэх заалт
- Na[18F]F-г ПЭТ/КТ оношилгоонд дараах заалтаар хэрэглэнэ:
- Ясны анхдагч өмөнгийн оношилгоо, үе шатыг тогтоох, эмчилгээний үр дүнг хянах, дахилтыг илрүүлэх, бусад хавдрын ясны үсэрхийлэлийг тодорхойлох
- Ясны гэмтлийн оношилгоо
- Ясны архаг үрэвслийн эмгэгүүдийн оношилгоо
- Ясны бүтцийн эмгэгүүдийг ялган оношилох
Эсрэг заалт
- Жирэмсэн болон хөхүүл хүнд хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
- Оношилгооны ач холбогдол нь цацраг туяанд өртөлтийн улмаас гарах сул талаас илүү гэж үнэлсэн тохиолдолд тарилгын шингэнийг хамгийн бага тунгаар тарина.
- Давсагны цацрагт өртөх хэмжээг багасгахын тулд зураг авахын өмнө буюу дараа нь багадаа 500-1000 мл ус ууж, давсагаа ойр ойрхон суллах шаардлагатай. Тарилгын дараах 12 цагийн турш өвчтөн болон түүний эргэн тойрон дахь хүмүүсийг хамгаалахын тулд бие зассаны дараа усыг хэд хэдэн удаа татаж, гараа сайтар угаахыг зөвлөнө.
- Боломжит хамгийн бага тунг зураг авахад ашиглах ба үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
- Цацраг идэвхт тарилгын шингэнийг цацрагтай ажиллах эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэн тарилга хийнэ.
- Na[18F]F ажиллах үедээ усны хамгаалалттай нэг удаагийн бээлий өмсөх болон хамгаалалтын хувцас хэрэглэлтэй ажиллана. Өвчтөн, хамтран ажиллагсад ба бусад хүмүүст шаардлагагүй цацрагийн ачаалал өгөхөөс сэргийлэн хамгаалалт, өвчтөний менежмент бүхий аюулгүй ажиллагааг сахина уу.
- Тусгай бүлэг хүмүүс: Байхгүй
- Бусад эм, эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл: Na[18F]F бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөллийн талаарх мэдээлэл байхгүй.