Адифлам (Adiflam)
Leben laboratories Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал (удаан чөлөөлөгдөх)
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- Адифлам ба удаашруулсан үйлдэлт Адифлам SR (диклофенакын натри) бэлдмэлийг:
- Үе мөч, тулгуур эрхтний төрөл бүрийн үрэвсэлт эмгэг (ревматоид артрит, остеоартрит, мөрний үений үрэвсэл, тендинит, теносиновит, бурсит) болон ууц нурууны өвдөлт, анкилоз үүсгэсэн спондилит өвчний үед
- Тулуй өвчний шалтгаант үений өвдөлтийн үед
- Гэмтлийн улмаас үе тулгарсан, мултарсан, шөрмөс татагдсан, зөөлөн эд гэмтсэний улмаас үүссэн өвдөлтөд
- Төрөл бүрийн хагалгааны дараа
- Шүд эрүүний өвдөлтөд
- Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед тус тус өвдөлтийг дарах ба хөнгөвчлөх, үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
- Адифлам гелийг (диклофенак диэтиламин): Хэсэг газрын өвдөлт намдаагч энэ бэлдмэлийг –
- Үе мөч, булчингийн төрөл бүрийн (булчингийн чангарал, татагдалт, зөөлөн эдийн гэмтэл, дарагдал, чинэрэлт) шалтгаант хүчтэй бус өвдөлтийг түр намдаах
- Үений үрэвсэл, ревматизм, люмбаго, фиброзит, радикулит, остеохондроз зэрэг өвчнүүдийн үед ялангуяа өглөөгүүр булчин үе мөч хөшингө байх, хүзүүний булчин хөшиж өвдөх зэрэгт туслах эмчилгээ байдлаар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Адифлам шахмал болон Адифлам гелийг: энэ бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодисуудад (диклофенакын натри ба диклофенакын диэтиламин), эсвэл СБҮЭ эмүүдэд харшилтай нь тодорхой болсон хүмүүст
- Мөн түүнчлэн ходоод гэдэсний хүнд хэлбэрийн эсвэл идэвхтэй шатандаа байгаа (пептик) шархлааны үед тус тус хэрэглэхийг хориглоно.
- Бусад эмүүдтэй харилцан нөлөөлөх:
- АХФ (ACE) ингибиторууд: энэ бүлгийн эмүүдийг СБҮЭ бүлгийн эмүүдтэй нэг зэрэг хэрэглэх үед бөөрний дутагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэх ба даралт бууруулах эмүүдтэй антагонист үйлдэл үзүүлнэ.
- Ургаль мэдрэлийн адрено идэвхт нейронуудад: СБҮЭ эмүүд нь адрено идэвхт нейронуудын идэвхийг дарангуйлагч (адреноблокатор) эмүүдийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Тухайлбал: Бета-адреноблокаторуудын даралт бууруулах үйлдлийг бууруулна.
- Зүрхний гликозидууд: СБҮЭ эмүүд нь зүрхний гликозидын сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх ба зарим тохиолдолд зүрхний дутагдлыг гүнзгийрүүлж бөөрний үйл ажиллагааг бууруулах эрсдэлтэй.
- Шээс хөөх эмүүд: диуретикүүд нь СБҮЭ эмийн бөөр хордуулах нөлөөг улам нэмэгдүүлнэ.
- Хэрэглээтэй холбоотой анхааруулга
- Адифлам ба удаашруулсан үйлдэлт Адифлам SR (диклофенакын натри) бэлдмэл:
- Энэ бэлдмэлийг элэг, бөөр ба зүрхний үйл ажиллагааны алдагдалтай, эсвэл цусны бүлэгнэлт нь муудсан, саявтархан ходоод гэдэсний ялангуяа шулуун гэдэсний үрэвслээр өвдөөд эдгэрсэн хүмүүст мөн хүүхдэд болгоомжтой хэрэглэхийг сануулж байна.
- Адифлам гелийг (диклофенак диэтиламин): энэ гелийг шархалсан, гэмтсэн арьсан дээр түрхэж болохгүй. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэх бөгөөд түүнийг зөвхөн гадуур түрхэж хэрэглэнэ. Бэлдмэлийг нүднийхээ ойр орчимд, бэлэг эрхтэн, хошногоны амсар орчмын салст дээр, мөн үрэвссэн арьсан дээр түрхэж болохгүй.
- Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: Ходоод гэдэснээс цус алдах ба биед шингэн хуралдах эрсдэл ихтэй учраас СБҮЭ эмүүдийг элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэх ёстой. Элэгний хүнд өвчтэй хүмүүст хэрэглэхээс зайлсхийгээрэй.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: СБҮЭ эмүүдийг бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст хэрэглэхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Хэрэв зайлшгүй хэрэглэх бол аль болох бага тунгаар, богино хугацаанд хэрэглэх ба бөөрний үйл ажиллагаанд хяналт тавьж байх ёстой.