Алергозол-Ди Эф хамрын цацлага (Alergozol-DF Nasal Spray)
Too "Dosfarm"
Эмийн хэлбэр
Хамрын цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.03%-10 мл · №1
0.06%-10 мл · №1
Хэрэглэх заалт
- Хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвслийн үед хэрэглэнэ.
- Хамар болон хамрын дайвар хөндийн харшлын гаралтай үрэвслийн үед хэрэглэнэ.
- Хамрын салстын судас хөдөлгөөний шалтгаант харшлын үрэвслийн үед хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын салстын мэс заслын дараах улайлт, хаванг бууруулахад хэрэглэнэ.
- Хамрын дурангийн ажилбарыг хөнгөвчлөхөд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Хаалттай өнцөгт глауком болон нүдний хүнд эмгэгтэй үед хэрэглэхгүй.
- Артерийн даралт ихсэх, тахикарди, хүнд атеросклероз, гипертиреоз, чихрийн шижин, хамрын салстын архаг үрэвсэл эсвэл түрүү булчирхайн томролын үед хэрэглэхгүй.
- Моноаминооксидазын дарангуйлагчтай хамт болон түүнийг зогсоосноос хойш 14 хоногийн дотор хэрэглэхгүй.
- 0.03%-ийн цацлагыг 2-оос доош насны, 0.06%-ийн цацлагыг 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.