Аминокапроны хүчил 40% (Aminocaproic Acid 40%)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
40%-2 мл · №50
Хэрэглэх заалт
- Эхэс хугацаанаасаа эрт ховхрох болон амьгүй ураг хэвлийд удахтай холбоотой умайн цус алдалтын үед хэрэглэнэ.
- Тархи, уушги, зүрх, судас, бамбай булчирхай, түрүү булчирхайн мэс заслын дараах цус алдалтын үед хэрэглэнэ.
- Элэгний өвчин, нойр булчирхайн цочмог үрэвсэл болон төлжилт багассанаас үүссэн цус багадалттай холбоотой цус алдалтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Аминокапроны хүчилд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гиперкоагуляци, тромбофлебит, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж, тромбозын үед хэрэглэхгүй.
- Бөөрний өвчин, гематури болон тархины цусан хангамжийн алдагдалтай үед хэрэглэхгүй.