Аэртал 100 мг хөвмөлийн (Aertal 100 mg Powder for)
Industrias Farmaceuticas Almirall S.A (IFA)
Эмийн хэлбэр
Хөвмөлийн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг-3 г · №20
Хэрэглэх заалт
- Остеоартрит, ревматоид артрит, анкилозын спондилоартрит зэрэг тулгуур хөдөлгөөний өвчний өвдөлтийн үед хэрэглэнэ.
- Мөр далны периартрит болон үеийн бус хэрэх өвчний өвдөлтийг намдаахад хэрэглэнэ.
- Нуруу, шүдний өвдөлт болон анхдагч дисменорейн үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ацеклофенак эсвэл найрлагын бусад бодист харшилтай бол хэрэглэхгүй.
- Ацетилсалицилын хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс гуурсан хоолой агших, багтраа, цочмог ринит, чонон хөрвөс эсвэл хэт мэдрэгшил үүсч байсан бол хэрэглэхгүй.
- Стероид бус үрэвслийн эсрэг эмээс ходоод гэдэсний цус алдалт эсвэл цоорол үүсч байсан, эсвэл давтан шархлаа, цус алдалтын өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй.
- Цочмог цус алдах эмгэг, цусархаг диатез эсвэл цус бүлэгнэлтийн өөрчлөлттэй бол хэрэглэхгүй.
- Зүрхний дутагдал, зүрхний шигдээс, төвийн эсвэл захын судасны өвчтэй бол хэрэглэхгүй.
- Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй бол хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхгүй.
- Удамшлын фруктоз үл тэвчих эмгэгтэй бол сорбитол агуулдаг тул хэрэглэхгүй.