Био-Эф (Bio Ef)
Humaniqe Biopharmaceuticals Private Limited
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг / 1 мл · №10
Хэрэглэх заалт
- Эмийн бэлдмэл, зарим хүнсний бэлдмэл хэрэглэсний дараа үүссэн, сийвэн ба цус сэлбүүлэх, шавжинд хазуулах эсвэл өөр харшил үүсгэгчдээс шалтгаалан үүссэн харшлын түргэн хэлбэрийн урвалууд (түүний дотор чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, анафилаксийн шок), биеийн хүчний хэт ачааллын үед үүссэн бронхийн багтраа
- Гуурсан хоолойн багтраа (багтрааны статус), ерөнхий мэдээгүйжүүлэлтийн үеийн гуурсан хоолойн агчил
- Зүрх зогссон үед (ялангуяа гэнэт үүссэн тосгуур – ховдлын III шатны хоригийн улмаас зүрх зогссон бол)
- Салст бүрхүүл, арьсны гадаргын судаснаас гарч буй ил цус алдалт (жишээ нь буйлны цус алдалт)
- Артерийн даралт нь буураад, цус орлох шингэнийг хангалттай хэмжээгээр нөхөн хийсээр байгаа ч буцаж өгсөхгүй байгаа үед (тухайлбал: шокын байдалд орсон, цусан үжилтэй хүнд, нээлттэй зүрхэнд хийж буй мэс заслын үед, бөөрний дутагдалтай хүнд)
- Хэсгийн мэдээгүйжүүлэх эмийн үйлдлийг уртасгах зорилгоор
- Тосгуур – ховдлын бүрэн хоригийг арилгахын тулд (Моргань-Адамс-Стоксын хам шинжийн үед үе үе ухаан алдаж унаж байгаа хүмүүст)
- Цус алдалтыг зогсоох зорилгоор (судас хүчтэй агшаагч учраас).
Эсрэг заалт
- Атеросклерозтой өвчтөнүүд (тархины артерид) (зарим судасны эмгэгүүд титэм судас агшилтаар түргэсдэг, мөн тархины судсанд органик бөглөрөл үүсч болно)
- Зүрхний органик эмгэгтэй өвчтөнүүд
- Зүрх томорсон өвчтөнүүд
- Даралт ихдэлттэй өвчтөнүүд (судас агшсанаар гэнэт даралт ихсэж болно)
- Тархины органик гэмтэлтэй өвчтөнүүд
- Кокаины архаг хордлоготой өвчтөнүүд (Кокаин нь катехоламины эргэн шимэгдэлтэнд саад учруулж, энэ эмийн үйлдэлийг хүчжүүлдэг)
- Сэтгэц мэдрэлийн өөрчлөлттэй өвчтөнүүд
- Гипертироидизмтэй өвчтөнүүд (тахикарди, ховдолын фибриляци ажиглагдаж болно)
- Чихрийн шижинтэй өвчтөнүүд (учир нь элгэн дэх гликогений задралыг хурдасгаж, инсулины ялгаралтыг дарангуйлдаг тул гипергликеми үүсгэдэг)
- Хаалттай өнцөгт глаукомтой өвчтөнүүд
- Уушгины хатгалгаа эсвэл гемоптизийн эрсдэлтэй өвчтөнүүд
- Мэс заслын дараах өвчтөн
- Сэтгэц, гэмтэл, цус алдалтын шоктой өвчтөнүүд
- Феохромоцитомтай өвчтөнүүд
- Бөөрний үйл ажиллагааны ноцтой эмгэгтэй өвчтөнүүд
- Шээсний үлдэгдэл дагалдсан түрүү булчирхайн аденома бүхий өвчтөнүүд
- Уушгин зүрхний эмгэгтэй өвчтөнүүд
- Гар, хөлийн хуруу, хамар, төмсөгт мэдээ алдуулалт хийгдсэн өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Эпинфериныг дараах өвчтөнд хориглоно. Хэрэв шаардлагатай бол болгоомжтой хэрэглэнэ.
- a) Энэ эмэнд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнүүд
- b) Эмэнд хэт мэдрэг мэдрэмж бүхий өвчтөнүүд
- c) Хүнд хэлбэрийн хэм алдалттай өвчтөнүүд (ховдолын тахикарди)
- Гуурсан хоолойн архаг багтраатай өвчтөнүүд
- Титэм судасны дутагдалтай өвчтөнүүд
- Зүрхний шигдээст эмгэгтэй өвчтөнүүд
- Уушигны хавантай өвчтөнүүд
- МАО саатуулагчид хэрэглээт өвчтөнүүд