ВИНУФ (WINUF)
JW Life Science Corporation
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
736 мл · №1
1085 мл · №1
Хэрэглэх заалт
- Амаар эсвэл хоол боловсруулах замаар хоол тэжээл авах боломжгүй, хангалтгүй эсвэл эсрэг заалттай өвчтөнд ус, электролит, амин хүчил, илчлэг болон өөх тосыг судсаар нөхөхөд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Загас, өндөг, шар буурцаг, самрын уураг эсвэл найрлагын идэвхтэй, туслах бодист хэт мэдрэг хүн хэрэглэхгүй.
- Хүнд гиперлипидеми, элэгний хүнд дутагдал, цус бүлэгнэлтийн хүнд эмгэг, амин хүчлийн солилцооны төрөлхийн эмгэгийн үед хэрэглэхгүй.
- Цус шүүх эсвэл диализ хийх боломжгүй бөөрний хүнд дутагдал, цочмог шок, хяналтгүй гипергликеми, электролитийн эмгэг өндөр түвшний үед хэрэглэхгүй.
- Уушгины цочмог хаван, хэт шингэнжилт, ээнэгшилгүй зүрхний дутагдал, гемофагоцитийн хам шинжийн үед хэрэглэхгүй.
- Гэмтлийн дараах хүнд тогтворгүй байдал, ээнэгшилгүй чихрийн шижин, зүрхний цочмог шигдээс, цус харвалт, эмболи, бодисын солилцооны ацидоз, хүнд үжил, гипотоник усгүйжилт, гиперосмоляр комын үед хэрэглэхгүй.
- Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй хүнд хэрэглэхгүй.
- 28 хоног хүртэлх нярайд цефтриаксонтой хамт хэрэглэхгүй.
- Шинэ төрсөн нярай болон 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.