Opens in a new tab
Нэвтрэх
  • Витагров (Vitagrow)

    Incepta Pharmaceuticals Limited
    Эмийн хэлбэр
    Сироп
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    100 мл · №1
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Эрүүл мэндийн хэвийн байдлыг хангахуйц витамины хэрэгцээг хангах зоригоор хэрэглэнэ. Өсөлтийн насны хүүхэд, хүүхдийн хоолны дуршил буурах болон нөхөн сэргээс эмчилгээнд явж буй өвчтөнд витамины дутмагшлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Гипервитаминоз Д буюу Д витамины илүүдэлтэй, бөөрний үйл ажиллагааны, дотоод шүүрлийн булчирхайн алдагдалтай, цусны кальци буурч, шээсээр кальци ялгаралт ихэссэн хүмүүст энэ бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Мөн тухайн бэлдмэлд харшилтай, хэт мэдрэгшилтэй хүмүүст хориглоно.
    • Илэрч болох гаж нөлөө ба авах арга хэмжээ:
    • Энэ эм сиропд агуулагдах болон макроэлементүүдийг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд ямар нэг гаж нөлөө илрэхгүй. Гэхдээ зарим , эрдсийг их тунгаар хэрэглэхэд хортой нөлөө үзүүлдэг (тун хэтрүүлсэн үед илрэх шинж тэмдэг ба түүний эмчилгээний онцлог хэсгийг харна уу).
    • А:
    • Гипервитаминоз гэдэг нь витаминыг удаан хугацаагаар ихээр хэрэглэснээс үүсэх эмгэг бөгөөд дараах шинжээр илэрнэ: ядрах, цочромтгой болох, хоолонд дургүйцэх, турах, бөөлжих, огих, хоол боловсруулах замын бусад алдагдал, бага зэрэг халуурах, их шээх, , үс унах, уруул хагарах, цус шүүрэх, омголтох, арьс хуурайших, гиперкератоз (арьс хөрзийх), арьсны шар нөсөөжилт үүсэх. Мөн , толгой өвдөх, цусанд кальцийн хэмжээ ихсэх, нүдний хараа муудах шинжүүд илэрч болно. Эдгээр шинжүүд нь А витаминыг хэрэглэхээ болиход ихэвчлэн түргэн арилдаг. Хүүхдэд урт ясны эпифиз цагаасаа эрт хаагдаснаас болж ясны ургалт удааширч болно. Хүүхдэд витамины архаг хордлогын үед гавлын дотоод даралт ихсэх, тархи хавагнах, чих шуугих, хараа муудах зэрэг урт ясны хавдрын шинж байж болзошгүй шинж тэмдгүүд илэрдэг.
    • Д:
    • Д витамины илүүдэл буюу гипервитаминоз нь түүнийг удаан хугацаанд ихээр хэрэглэснээс үүсч болно. Ихээр хэрэглэхэд гиперкальциеми үүснэ. Гиперкальциемитай өвчтөнд Д-г уухыг зөвлөж болохгүй. Хүүхдэд маш болгоомжтой хэрэглэнэ, учир нь хүүхэд Д витамины үйлчлэлд илүү мэдрэг байдаг.
    • Д хэрэглэж буй эмэгтэйчүүд тэр үедээ хүүхдээ хөхөөрөө хооллохоос татгалзах нь зүйтэй, учир нь хүүхдэд гиперкальциеми үүсгэж болно.
    • Никотинамид:
    • , чих шуугих, чонон хөрвөс, хатигшилт болон арьсны бусад гэмтэл, гэдсээр өвдөх, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, дотор эвгүйцэх, хоолны дуршил алдагдах, шархлаа сэдрэх, амблиопи, шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдал, шээсний хүчил цусанд ихсэх (гиперурикеми). Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь никотинамидыг эмчилгээнээс хасахад арилдаг.
    • Шархлаа өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
    • С:
    • Их тунгаар хэрэглэхэд үүсгэж, бөөрөнд оксалатын давс хуримтлагдаж болзошгүй. Өдөр тутмын тун нь 600мг ба түүнээс дээш тунгаар шээс хөөх үйлдэлтэй. Шээсээр оксалат алддаг хүмүүст (гипероксалури) С витаминыг болгоомжтой хэрэглэнэ.
    • В6:
    • Пиридоксиныг удаан хугацаагаар их тунгаар хэрэглэхэд хүнд хэлбэрийн захын мэдрэлийн , невропати үүсч болно.
    • В12:
    • Нурууны нугасны дунд зэргийн цочмог явцтай дегенерацийн шинж тэмдгүүдээр халхлагдан илэрч болно. В12, цианокобаламин, гидрокобалбамин зэрэг уг витамины уламжлалуудыг тарьсны дараа өгч байсан нь бүртгэгдсэн байна.
    • Цианокобаламин, гидрокобаламиныг жирэмсэн эмэгтэйчүүдэд мегалобласт хэлбэрийн цус багадалтыг эмчлэхэд хэрэглэж болохгүй. 10г-аас дээш тунгаар өвчтөнд хэрэглэхэд фолийн хүчлийн дутагдалтай өвчтөнд гематологийн эффект үзүүлэх ба буруу хэрэглэснээс өвчний шинж тэмдэг бүдгэрэх, халхлагдах, тодорхой онош тавихад хүндрэлтэй болдог.
    • Кальций:
    • Кальцийн бэлдмэлийг уухад ходоод гэдэс цочирч, өтгөн хаталт илэрч болно. Их тунгаар хэрэглэхэд гиперкальциеми үүсч болно. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, зүрхний дутагдал, саркоидозтай өвчтөнд кальцийн давсуудыг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
    • Төмөр:
    • Хоол боловсруулах замын хямрал, гүйлгэлт, , өтгөн хаталт. Бэлдмэлийг хоол идэж байхдаа, эсвэл хоолны дараа шууд хэрэглэхэд эдгээр гаж нөлөө нь арилна. Энэ үед өтгөн бараан, хар өнгөтэй болж болно. Төмрийн бэлдмэлийг цус давтан юүлүүлсэн, эсвэл төмрийн дуталтай холбоогүй бусад төрлийн цус багадалттай хүмүүст төмрийн давсуудыг хэрэглэх хэрэггүй. Төмрийн бэлдмэлийг уухаар болон тарилгаар зэрэг хавсарч хэрэглэх шаардлагагүй. Хоол боловсруулах замын эмгэгтэй өвчтөнд энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
    • Магни:
    • Бөөрний дутагдлын үед магнийг ихээр хэрэглэхэд гипермагнеземи үүснэ.
    • Кали:
    • Дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс агчих, базлах.
    • Цайр:
    • Тетрациклинтай хелат комплекс. Пенициллин хавсарч хэрэглэхэд бэлдмэлийн үр нөлөөг бууруулж болно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !