Витамин РР (Vitamin RR)
Нахиа импекс ХХК
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мл · №10
Хэрэглэх заалт
- Гиповитаминоз РР, авитаминоз РР (пеллагра), мөчний судасны агчил, цус хомсдолт инсультийн үеийн бүрдэл эмчилгээ, мөчний судасны бөглөрөлт өвчнүүд (бөглөрөлт эндоартерит, Рейногийн өвчин), нүүрний мэдрэлийн үрэвсэл, чихрийн шижин, ялангуяа түүний хүндрэл (чихрийн шижингийн шалтгаант олон мэдрэлийн, бичил судасны эмгэгшил), Хартнупын өвчин (зарим амин хүчлүүд буюу түүний дотор триптофаны шингэц алдагддаг удамшлын эмгэг) зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Никотины хүчилд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг
- цусны даралт илэрхий ихэсдэг
- атеросклероз
- тулай
- цусан дахь шээсний хүчлийн түвшин ихсэх
- элэгний үрэвсэл
- чихрийн шижингийн дасан зохицол алдагдсан үед
- ходоод дээрх гэдэсний шархлаа өвчин (сэдрэлийн үе шатанд)
- 18 хүртэлх насны хүүхдэд (аюулгүй байдал болон үр нөлөө тогтоогдоогүй) хэрэглэхгүй.