Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Гати – Пред

    Pneu Pharma
    Эмийн хэлбэр
    Нүдний дусал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    3мг+10мг-5мл – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    нүдний дусал | F20180620SP06629
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • GATI-PRED НҮДНИЙ ДУСААЛГА нь стероид даавар эмчилгээний нөлөө үзүүлэх, кортикостероид хэрэглэх заалттай нүдний үрэвсэлт өвчин ба бактерийн халдвараар үүссэн болон бактерийн халдварт үрэвсэл үүсэх эрсдэлтэй нүдний эмгэгүүдийн үед хэрэглэнэ.
    • Нүдний стероид нь зовхины дотор салст болон нүдний салст бүрхэвч, эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон зарим салстын халдварын шалтгаант үрэвслийн үед нүдний алимны арын хэсэгт стероид хэрэглэснээс үүдэх эрсдэлтэй байсан ч салстын хаван болон үрэвслийг бууруулах зорилгоорхэрэглэнэ. Мөн нүдний алимны дунд арын давхрагын архаг үрэвсэл (uveitis) болон химийн бодис ба дулааны үйлчлэлээр үүссэн эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон гадны биетийн гэмтэл зэрэг эмгэгийг үед хэрэглэнэ. Антибиотиктой нийлмэл найрлагатай бүтээгдэхүүн нь нүдэнд аюултай бактериар халдварлагдсан, халдварын шалтгаан үрэвсэл үүсэх эрсдэл өндөр үед хэрэглэнэ. Мөн хавсарсан бэлдмэлийг хагалгааны дараах халдвар ба халдвартай хавсарсан нүдний аливаа эмгэгийн үед хэрэглэнэ.
    • ГАЖ УРВАЛ
    • Стероид/халдварын эсрэг эмийн хавсарсан бэлдмэлийн үед илэрсэн хүсээгүй нөлөө нь стероид бүрэлдэхүүний улмаас болон хавсарсан бэлдмэлийн улмаас үүсэж болно. Халдварын эсрэг-стероид хавсарсан бэлдмэлийг хэрэглэх үед илрэх стероид бэлдмэлээс шалтгаалах хүсээгүй нөлөөг доор тайлбарлалаа.
    • Гатифлоксацин:
    • Судалгаанд хамрагдсан бүх хүн амын дунд хамгийн олон мэдээлэгдсэн хүсээгүй гаж нөлөө нь салст бүрхэвчийн цочрол, нулимс гойжих, эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл болон хөхлөгт коньюктивит. Эдгээр тохиолдол нийт өвчтөний 5-10% орчимд тохиолдсон байна. Нүдний салст эргэх (chemosis), салст бүрхэвчийн цус алдалт, нүд хуурайших, нүд нуухтах, нүд цочрох, нүд өвдөх, зовхи хавагнах, толгой өвдөх, нүд улайх, харааны мэдрэхүй буурах, амтлах мэдрэхүй алдагдах зэрэг гаж нөлөөнүүд нийт өвчтөний 1-4%-д тохиолдсон байна.
    • Преднизолон ацетат:
    • Нүдний дотоод даралт ихдэх, улмаар глаукома болж даамжрах ба харааны мэдрэлийн гэмтэл зарим үед тохиолдож болно, бүрхүүлийн доорх катаракт үүсэх, шарх удаан эдгэрэх зэрэг хүсээгүй гаж нөлөө тохиолдлын давтамжаараа буурах дарааллаар тохиолдоно. Хэдийгээр системийн гаж нөлөө элбэг биш боловч стероид бэлдмэлийг гадуур хэрэглэх үед ховор тохиолдолд системийн гиперкортисизм үүсэж болно. Кортикостероид агуулсан бэлдмэл мөн нүдний арын хэсгийн дунд давхаргын үрэвсэл, нүдний алим цоорох эмгэг үүсгэж болзошгүй. Кортикостероидыг хэсэг газар хэрэглэсэний дараа эвэрлэг, салст бүрхэвчийн үрэвсэл, эвэрлэг бүрхэвчийн шархлаа, хүүхэн хараа өргөсөх, салстын улайлт, нүдний дасан зохицол алдагдах, зовхи унжих зэрэг тохиолдол цөөн тоогоор бүртгэгдсэн байна.
    • Нүдний хоёрдогч халдвар (бактерийн, мөөгөнцрийн болон вирусын) үүсэж болно. Стероидыг удаан хугацаагаар хэрэглэснээс мөгөөнцрийн болон вирусын халдвар тохиолдлоор үүсэх хандлагатай. Мөөгөнцрийн халдвар нь стероидыг удаан хугацаанд хэрэглэснээс эвэрлэгийн байнгийн шархлаа үүссэнтэй холбоотой байж болно. Дусаалга хийх үед түр зуур халуу оргих, хорсох ба бусад хөнгөн зовиур, цочрол үүсэх тохиолдол бүртгэгдсэн байдаг. Преднизолон ацетатын суспенз нь харааны алдагдал буюу нүд бүрэлзэх ба харшлын урвал үүсгэж болно.
    • GATI-PRED НҮДНИЙ ДУСААЛГА нь нүдний эвэрлэг давхаргын энгийн герпесээр үүссэн эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл (Dendritic keratitis), вакциниа, варицелла вирус болон бусад вирусын халдвараар үүссэн нүдний эвэрлэг ба салст бүрхэвчийн үрэвслийн үед хэрэглэхгүй. Нүдний микобактерийн халдвар, нүдний бүтцүүдийн мөөгөнцрийн үрэвсэл болон уг бүтээгдэхүүний найрлаганд орсон эмийн бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэж болохгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380