Гентамицин (Gentamitsin)
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
80 мг / 2 мл · №10
Хэрэглэх заалт
- Гентамицинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээсний зам, амьсгалын зам, хэвлийн хөндий, төв мэдрэлийн тогтолцооны халдвар болон нярайн хүнд халдварыг эмчлэхэд хэрэглэнэ.
- Escherichia coli, Klebsiella spp., Proteus spp., Pseudomonas aeruginosa, стафилококк, Enterobacter spp., Citrobacter spp. болон Providencia spp.-ийн эсрэг идэвхтэй.
- Нянгийн эсрэг эмийг зохистой хэрэглэх үндэсний болон эмнэлгийн удирдамжийг баримтална.
Эсрэг заалт
- Та гентамицин, бусад антибиотик эсвэл энэ эмийн аль нэг найрлагад харшилтай бол (хэт мэдрэмтгий) (6-р хэсгийг үзнэ үү).
- Харшлын урвалын шинж тэмдгүүд нь: тууралт гарах, залгих болон амьсгалахад хүндрэлтэй байх, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах.
- Та миастени гравистай бол (Энэ нь булчин сулрахад хүргэдэг өвчин юм.)
- Дээрхээс аль нэг нь танд хамааралтай бол энэ эмийг бүү хэрэглээрэй. Хэрэв та эргэлзэж байгаа бол гентамицин хэрэглэхээс өмнө эмч, сувилагчтайгаа ярилцаарай.