Гроприносин-Рихтер (Groprinosin-Richter)
Gedeon Richter PLC
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг / 5 мл · 150 мл
Хэрэглэх заалт
- Herpes simplex I ба II төрлийн вирусээр үүссэн арьс, салстын халдвар болон Varicella zoster вирусээр үүссэн салхин цэцэг, бүслүүр үлдийн халдварт хэрэглэнэ.
- Цочмогдуу хатууралтат панэнцефалит зэрэг бусад вирусын халдварт хэрэглэнэ.
- Дархлаа буурсан, амьсгалын дээд замын халдварт өртөмтгий өвчтөнд дархлаа дэмжих нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Үйлчлэгч болон туслах бодист харшилтай бол хэрэглэхгүй.
- Тулайн цочмог сэдрэл эсвэл цусан дахь шээсний хүчил ихэссэн үед хэрэглэхгүй.
- Нэг нас хүрээгүй хүүхдэд хэрэглэхгүй.
- Фруктоз үл тэвчих, глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан ховор удамшлын эмгэгтэй бол сахарозын улмаас хэрэглэхгүй.