Гудфил ЛБ иж бүрдэл (Gudfil LB Kit)
Vapi Care Pharma Pvt. Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Амоксициллин 1000 мг + Lactobacillus 60 сая спор + кларитромицин 500 мг + эсомепразол 20 мг · 10 багц / 60 шахмал
Хэрэглэх заалт
- Helicobacter pylori-ийг устгах эмчилгээнд хэрэглэнэ.
- Архаг идэвхтэй гастрит, ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлааны эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эсомепразол, пенициллин, кларитромицин, эритромицин болон бусад макролидын антибиотик, эсвэл найрлагын аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Кларитромициныг цизаприд, пимозид, астемизол, терфенадин, эрготамин эсвэл дигидроэрготаминтай хамт хэрэглэхийг хориглоно.